Нийгмийн

Хэвлийд нь хутгалж хөнөөсөн 22 настай эрэгтэйг шалгаж байна

Гурав хоногийн өмнө /2020.04.29/ Баянзүрх дүүрэгт оршин суух Ө (22 настай эрэгтэй), хамт архи ууж байсан гэх Б (28 настай эрэгтэй)-гийн хэвлийн тус газар нь хутгалж, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ.

Улмаар цагдаагийн алба хаагчид хутгалуулсан гэх хохирогчийг яаралтай Нийслэлийн түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ-рүү хүргэсэн байна. Гэвч, харамсалтай нь хохирогч Б нь шархаа даалгүй нас баржээ. Эл хэргийг яг одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.


ХҮНИЙ АМЬ НАСЫГ САНААТАЙГААР ХОХИРООСОН БОЛ 8-15 ЖИЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ

ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;

2.3.захиалгаар;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;

2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;

2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;

2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;

2.11.бүлэглэж;

2.12.эрүүдэн шүүж;

2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;

2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Шинэ төрлийн коронавирус гарсантай холбогдуулан хөл хорьсноос ийн гэртээ архидан согтуурах үзэгдэл нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд хөл хорионы хугацаанд гэртээ зочин урихгүй, нэг дороо бөөгнөрөл үүсгэхгүй, хамгийн гол нь архидан согтуурч түүний араас гарах сөрөг үр дагаврыг бодолцож ухаантай байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

103 neeree udaan irne shuu tsagdaa nar 103 d duudlaga uguud barag l tsag huleedeg shuu tsagdaa nar duudlaga medeelel deer hurdan ochinoo harin 103mud irehgui

zochin
zochin
Reply to  zochin

103udaan shuu

Зочин
Зочин

ХӨӨРҮҮ АРХИЧИН БАЦААНУУДЫГ ХОРТОЙ АРХИАР Л ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ

Nym
Nym

Ene arhi darsnii huulia tultal n changalaad humuujilguu batsaanuudiig albandan ajil tseregt hicheer tat ysn uvchtei muu novshnuud wee arhi lonhnoosoo busdiig diildeg gj

Сэтгүүлч
Сэтгүүлч

Гарчиг марчиг гэж �##�аад хаяжээ. архи уусан ХАМТРАГЧ...ха ха

Зочин
Зочин

Архидаад �##��##�цаад бай сайхан цөөрнө ажилгүй архичид.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи юу чмэдкү битгий зоргоороо ярь ар гэр эхнэр хүүхдэд нь ямар бгааг бодож үзсэн үү ажилтай ажилгүйг чи яаж мэдэж бгаа юм бэ хөе

Зочин
Зочин

Хүний амийг санаатайгаар хөнөөчихөөд байхад 8-15 жил өгөх юм уу.Хүний амь гэж ийм үнэгүй байх гэж.

Ттттт
Ттттт

Онцгой харш жилтэй 2 хүн хамт архи ууж.Мэнгэ нь голлосон нь чад хийж Ум ма ни бад ми хум

Холбоотой мэдээ

Back to top button