НИЙГЭМ

Уучлалт хүсэх тухай

Eguur.mn сайт тавдугаар сарын 2-ны бямба гарагт “Хамтрагчийнхаа хэвлийд хутгалж хөнөөсөн 22 настай эрэгтэйг шалгаж байна” гарчигтай мэдээ нийтэлсэн.

Мэдээний гарчигт “Хамтрагчийнхаа” гэх үгийг ашигласан нь зарим уншигчдад буруу ойлголт төрүүлсэн байж болзошгүй байна. Мөн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүрээнд олж авсан мэдээллээ хэт дэлгэрэнгүй байдлаар бичсэн нь хохирогчийн ар гэрт хүндээр туслаа. Иймд манай редакц эдгээрийг алдаа хэмээн хүлээн зөвшөөрч, хохирогчийн ар гэрээс уучлалт хүсэж буйгаа үүгээр уламжилъя.

Eguur.mn сайт үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш чигч шударга, баримттай сэтгүүл зүйн төлөө хөдөлмөрлөж байгаа болно.

Eguur.mn сайтын редакц

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button