СПОРТ

Талбайн улирлын нээлтийн тоглолт ирэх сарын 1-нд болно

Монголын Хөл бөмбөгийн холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолт ирэх долоодугаар сарын 01-нд болно. Тоглолт өнгөрсөн жилийн "Мазала Дээд Лиг” -ийн аварга "Улаанбаатар Сити болон”, "МХБХ-ны Цом-ын аварга”,”Хаан Хүнс Эрчим баг”-уудын хооронд болох юм.

"Эрчим” багийн хувьд өнгөрсөн жилийн "Хаан Хүнс” клубтэй нэгдэж "Хаан Хүнс Эрчим” нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч коронавирусийн улмаас тоглолт нь цуцлагдсан "Улаанбаатар Сити” улирлын эхний сорилтоо "гигант”-уудын эсрэг эхлүүлэхээр болоод байна.

Ердөө ганц тоглолтоор цомын эзнийг шийдэх тус өрсөлдөөн долоодугаар сарын 01-ний өдрийн 18:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдах бөгөөд багууд болон МХБХ-ны ажилчин, албан хаагчид УОК болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулах юм.

Харин тоглолтыг "SPS” телевиз шууд дамжуулан хүргэнэ.

Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button