УЛС ТӨР

АН-ын зөвлөл, МАН-ын бүлэг хуралдана

Өнөөдөр /2019.07.17/ 14:00 цагаас Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл хуралдана. Тус хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн саналыг хэлэлцэх юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН-ын зөвлөл оролцохгүй хэмээн мэдэгдээд байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас өргөн барьсан саналд нийт 14 санал тусгагдсан. Эдгээрийг хүлээж авах эсэхийг МАН-ын бүлэг хуралдаж, төслийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар батална.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button