Нийгмийн

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар Дорноговь аймагт ажиллана

Иргэдийг орон нутагтаа төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээ авах боломжоор хангах, мэс заслын эмч нарыг ажлын байранд дадлагажуулах зорилгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын Зөвлөх, МУ-ын Хүний гавьяат эмч, Клиникийн профессор Б.Энхравдан, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн мэс заслын эмч А.Цэнджав нарын ахалсан баг Дорноговь аймагт ажиллана.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран 2020 оны 08 сарын 08-09-ны өдрүүдэд ажиллаж, оношилгоо,эмчилгээ, хүүхдийн ерөнхий мэс засал, урологийн мэс заслын хагалгааг хийнэ.

Орон нутагт хийгдэх мэс засалд : бүх төрлийн ивэрхий, фимоз, гемангиом, бэтэг, хүйсний болон шээсний сүвийн гажиг, бөөр шээс дамжуулах замын гажиг ба эмгэгүүд, хоол боловсруулах замын гажгууд, өмнө нь мэс засал хийлгэж давтан хяналтад үзүүлэх шаардлагатай хүүхдүүд гэх мэт болно.

Иймд хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдээ харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвд яаралтай бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 91910987, 96693145

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button