НИЙГЭМ

Л.Мөнхтүшиг: Охиныг үнэхээр Чехээс ирсэн эсэхийг тодруулах шаардлагатай байсан

Өнөөдөр /2020.07.31/ ГХЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр сэтгүүлчид Чех улсаас замын унаанд суун Монголын хил дээр ирсэн гэх охинд холбогдох асуудлыг тодрууллаа.

Асуултад ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

“Юуны өмнө ГХЯ бол хилээр хүн нэвтрүүлэх эсэхийг шийддэг чиг үүрэг бүхий байгууллага биш гэдгийг тодотгож хэлье.

Тухайн охины тухайд яг Чехээс ирсэн нь үнэн үү гэдгийг тодруулах шаардлага үүссэн. Одоогоор Чехээс замын унаанд суугаад ирсэн гэдэг өгүүлэмжтэй байгаа. Гэтэл ОХУ гурван улсад л хилээ нээсний дотор Чех улс байхгүй.

Охиныг хил дээр ирсэн гэх мэдээллийг аваад өөртэй нь холбогдох гэсэн боловч холбогдох боломж олдоогүй. Иймд мэдээллийг тодруулах, бататгах шаардлагатай байсан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд урьдчилж мэдээлсэн, зөвшөөрөл авсан иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа. Охины тухайд ирж байна гэдгээ хэлэлгүй гэнэт хилийн цаана ирсэн учир тодруулах, магадлах асуудлууд үүссэн” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-07-31 10:59

L.Munhtushig dargaa jaahan ohin eh ornoo geed irj baihad bitgii hatuurhaarai. Adilhan hunii ur 2 honog yasan ih aisan bol doo

Зочин
Зочин
2020-07-31 11:40

Буруу үйлдлээ булзаагаад хэрэггүй дээ. Иргэнээ шууд оруулаад тусгаарласны дараа тодруулж болдгыг хэн ч ойлгоно шүү дээ

Зочин
Зочин
2020-07-31 12:24

Юу вэ ээ Ичмээр юм аа. Яанаа хөөрхөн юм ярих юм аа

zochin
zochin
2020-07-31 13:58

ene neg tom od bnaa.. mongold bvvr od tod boloh geed yadtsan nusgai bandi zvgr l oruul eh orondoo orohoo cham shig hujaagiin erliizeer zaalgahgui shuu

ohin
ohin
2020-07-31 22:45

Ohin Mongol ulsiin irgen l bol czech baina uu pro url ba8na uu chuhal bish harin mongoliin irgen gesen bichig barimt ni baibal hangalttai .
Monhtushig mumhag garuu ho

Зочин
Зочин
2020-08-01 02:53

oruulj ireed l shalgana bizdee.hezee hoino iim um yarij bdg

Зол
Зол
2020-08-01 23:10

Хаанаас ч ирсэн яадын!

Иргэн
Иргэн
2020-08-02 10:32

Бичиг баримттайгаа Монгол хүн хаанаас ч ирж болно м�##�аа! Эх орондоо их хол хүнд зам туулаад ирж байхад тэнэг тэнэг юм яриад байдаг чи ер нь хэн бэ? Хятадуудыг хэдэн зуугаар нь нэвтрүүлээд байхад чи юу хийж байсан м�##� вэ! Ажлаа өгсөн дээр !

Холбоотой мэдээ

Back to top button