НИЙГЭМ
“Есдүгээр сард багтаан эхний ээлжийн хонинуудаа амьдаар нь БНХАУ-руу гаргана”

Өнөөдөр /2020.07.31/ ГХЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урд хөршид хийсэн айлчлалын үеэр тогтсон тусламжийн 30 мянган хонины тухай асуудлыг сэтгүүлч тодрууллаа.
Сэтгүүлчийн асуултад ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг дараах хариултыг өглөө:
“Хятадын тал тусламжийн хонио амьдаар нь авъя гэж тогтсон. Иймд хонинууддаа тарга тэвээрэг сайн авхуулах ажлыг зохион байгуулж, бэлтгэж байна.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хил гаалийн асуудлын улмаас тусламжийн хонинуудыг хилээр нэвтрүүлэх боломжгүй байсан. Болж өгвөл энэ есдүгээр сард багтаан эхний ээлжийн хонинуудаа илгээх төлөвлөгөөтэй байна”.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gargaj l baig chi yund ni haramsaav. yarshig l bn sh tei