НИЙГЭМХУУЛЬ

Тэргэнцэртэй иргэнийг дайрч, гэмтээгээд зугтсан ламыг илрүүлжээ

Баяр наадмын өдрөөр тэргэнцэртэй иргэнийг мөргөж, гэмтээн зам тээврийн осол гаргаж, ослын газраас зугтсан жолоочийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, осол гаргасан этгээд нь тээврийн хэрэгсэл жолоодон Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу зорчин явахдаа 2019.07.11-ны шөнө зам хөндлөн гарч явсан тэргэнцэртэй иргэнийг мөргөж гэмтэл учруулсан байна. Улмаар ослын газраас зугтаасныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж эхэлжээ.

Зам тээврийн осол гаргасан этгээд нь лам хүн байсан бөгөөд, айсандаа зугтах үйлдэл хийсэн гэдгээ хэлсэн байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байдаг.

Иймд эрхэм жолооч та бүхэн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж жолоочийн болон иргэний үүргээ биелүүлж байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

20 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button