НИЙГЭМ

Их хурд-2019 наадмын түрүү морины УНААЧ ХҮҮХДЭД байр өгнө

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор “Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдааныг өнөөдөр маргааш буюу 21-22-ны өдрүүдэд Хүй долоон хутагт зохион байгуулахаар болсон байна.

Тус наадмыг энэ жил “Монгол туургатны морины өв соёлын наадам” нэртэйгээр зохион байгуулахаар болжээ. Энэ талаар ММСУХ-ны Тэргүүлэгч Л.Цагаандалай “Монголын морин спорт уяачдын холбоо нь шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд” уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэ наадам гурван жилд нэг удаа болдог томоохон наадам юм. Улс, аймгийн наадамд эхний 10, сум дүүргийн наадамд айргийн тавд орсон морьд оролцоно. Монголын 21 аймгийн шигшмэл хурдан морьд уралддагаараа онцлог наадам юм. Мөн энэ үеэр адууны өв соёлыг сурталчилах үзэсгэлэн худалдаа, Айраг фестиваль, хүрээ зам гэх мэт үйл ажиллагаанууд зохиогдоно. Үүнээс гадна Сайхан хос морьтон, Адуучин зэрэг тэмцээн уралдаантайгаар өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар зорьж байна” гэлээ.

Их хурд-2019 наадмаар Монголын Морин спорт уяачдын холбоо түрүү морины унаач хүүхдэд байр өгөхөөр болжээ.  

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Лхагвасүрэн Батсүх
Лхагвасүрэн Батсүх
2019-07-20 10:40

Сайхан мэдээ байна. Уяачдын хөдөлмөр үнэхээр их ч Ур�##�даанч хүүхдүүд нар с�##�хинд хөлсөрч даарч байвч үнэнч шударга байдаг. Үнэлүүлэх нь зүйтэй

Холбоотой мэдээ

Back to top button