НИЙГЭМ

Их хурд-8 хурдан азарганы уралдаанд Төв аймгийн харъяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Их хурд-8 азарганы уралдаанд 40 гаруй хурдан азарга гараанаас гарч Төв аймгийн Баян сумын харъяат Б.Нямжавын хээр азарга түрүү магнайд хурдаллаа.

Энэ азарга улсын наадамд уралдаагүй, дан уяатай, хавчиг зургаан настай болохыг онцолж байна. 

Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат О.Батбилэгийн халзан азарга хурдаллаа. О.Батбилэг уяач өнгөрөгч улсын наадамд азарга түрүүлгэсэн билээ.

Айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат Т.Төрмөнхийн буурал азарга хурдаллаа.

Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдаллаа.

Энэ азарга улсын наадамд гурав түрүүлж, их хурд уралдаанд мөн түрүүлж байсан улс халзан азарганы төл болохыг онцолж байна.

Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын харъяат Д.Ганхуягийн хээр азарга хурдаллаа.

Уралдааныг зохион байгуулагчид түрүү морийг Тоёота Ланд Крузер 200 автомашинаар байлж байгаа бол унаж хурдлуулсан хүүхдийг нэг өрөө байраар шагнаж урамшуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button