НИЙГЭМ

Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж, дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн товчооны гүүрний урд талаас үл таних дөрвөн залуу такси барьж, явах замдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, зодож эрх чөлөөнд халдаж, унаж явсан автомашиныг дээрэмдсэн гэх гэмт хэрэг үйлдэгджээ.

Уг гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн байна.

Дээрх гэмт хэргийг 15-17 насны “Ж”, “М”, “У”, “Б” гэх 4 хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр хүүхдүүдийг дээрэмдсан автомашинаа жолоодон явахад нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button