НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол, Солонгосын соёлын салбарынханы уулзалт болно

Долоодугаар сарын 22-нд болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.


09.00 цагт МУБИС-ийн хичээлийн I байранд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын төв, БНХАУ-ын Баруун хойд үндэстний Их сургуулийн Монгол хэл, соёлын сургууль хамтран “Монгол утга соёл, зан заншлын зуны сургалт” зохион байгуулна.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэнҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30 цагт Монголын Уран зургийн галерейд “Монгол, Солонгос улсын соёлын өвийн салбар дахь хамтын ажиллагааг чадавхжуулах нь” уулзалт болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний эвлэлээс тус төвийн даргын томилгоог эсэргүүцэж буйгаа мэдээлнэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button