НИЙГЭМ
ТОДРУУЛГА: Өнөөдөр автомашины УАА гэсэн 9999 серийн дугаарыг шинээр олгоно
Энэ оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 1003922 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 2019 онд шинээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл 57568 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 серийн 499950 дугаар байдаг бөгөөд 2012 оноос хойш тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери шинээр олгогдоогүй байна. УАА гэх шинэ серийн дугаарын олголтын тухай холбогдох албаны ажилтнаас дараах тодруулгыг авлаа.
“Өнөөдөр 14:30 цагаас Монголын Үндэсний Аса цирк дээр автомашины УАА гэсэн 9999 ширхэг дугаарыг олгоно. Импортоор орж ирсэн автомашинд авах боломжтой. Дамлан худалдаалах тохиодол гарахгүй” гэлээ.
Д.ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.