Нийгмийн

ТАНИЛЦ: Шүүхийн шийдвэрлэлт нь саарал жагсаалтаас гаргахад нөлөөлсөн гэх НАЙМАН хэрэг

Өнгөрөгч оны 12 дугаар сард ФАТФ буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагаас Монгол Улсыг стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан.

Саарал жагсаалтад оруулах болсон үндэслэл:

  1. Монголд үйл ажиллагаа явуулдаг ББСБ-ын хяналт шалгалт сул, хөрөнгийн эх сурвалж тодорхойгүй.
  2. Нөлөө бүхий эрхмүүд мөнгө угаах гэмт хэргээр ял шийтгэл хүлээдэггүй
  3. Гэмт хэргийн замаар олж авсан орлого, хэрэгслийг хурааж авах журам хэрэгждэггүй
  4. Хойд Солонгосын ажиллах хүчийг улсдаа авчирч, зэвсэг үйлдвэрлэхэд хөрөнгө оруулж, ажиллуулж байсан нь асуудал дагуулсан.

Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд улс дамнасан томоохон мөнгө угаах гэмт хэргүүдийг мөрдөн шалгаж, шийдвэрлэсэн нь энэхүү жагсаалтаас гарахад хамгийн том нөлөөг үзүүлсэн болохыг үнэлгээний баг болон ФАТФ-аас онцолжээ. Дээрх дөрвөн заалтын болзлыг хангаснаар Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарсан юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр: ФАТФ-ийн үнэлгээчид мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж шалгаж байгаа томоохон хэргүүдийн шийдвэрлэлтэд анхаарал хандуулж байсан бөгөөд манай улсын “Саарал жагсаалт”-аас гарахад дараах 8 хэрэг ихээхэн түлхэц болсныг хэлсэн байна.

НЭГ: С.БАЯР АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ГЭХ ХЭРЭГТ БУРУУТГАГДСАН

С.Баярт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох “Оюутолгой” төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих  ял оноосон. Харин Ч.Даваанямыг  Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноож, хэргийг шийдвэрлэсэн.

ХОЁР: С.БАЯРЦОГТ АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН, МОНГОЛ УЛСАД ХОР УРШИГ УЧРУУЛСАН

С.Баярцогт нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзжээ. Харин шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм.

ГУРАВ: МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БНХАУ-ЫН ИРГЭДЭД 9-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООСОН

ЦЕГ, ТЕГ хамтран Монгол Улсад хууль бус үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын 800 иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож, БНХАУ-ын иргэд бүлэглэн  2019 оны 10 дугаар сард БНХАУ-ын 800 гаруй тооны иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байрлах зочид буудлуудад байрлуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд хандаж бусдыг залилж их хэмжээний хохирол учруулан, хууль бусаар олсон хөрөнгө мөнгийг угаасан хэргийг илрүүлж, хэрэгт бэлэн 1,5 тэрбум төгрөг, 7 автомашин, 12000 гар утас, 1000 гаруй компьютер зэргийг хураан авч хэрэг холбоотой 25 иргэнийг цагдан хорьж  мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхээс нэр бүхий 14 иргэнд 9-12 жилийн хорих ял оногдуулсан.

ДӨРӨВ: МОНГОЛ УЛСЫН ИРГЭН Д.ГАНБОЛД, Т.АНХБАЯР, Б.ХУЛАН НАР НИГЕР УЛСЫН ИРГЭНТЭЙ НИЙЛЖ МӨНГӨ УГААСАН

Монгол Улсын иргэн Д.Ганболд, Т.Анхбаяр, Б.Хулан, Нигер Улсын иргэн Ejikeme John Chimizie нар нь бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас эхлэн Энэтхэг, Турк, Итали, Греенланд, Америкийн Нэгдсэн Улс зэрэг гадаадын 5 улсын 6 компаний и-мэйл хаягийг хакердаж, гадаадын улсын төлбөр хүлээн авах компаниудтай ижил нэртэй 16 аж ахуйн нэгжийг Монгол Улсад үүсгэн байгуулж, 3,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээтэй валютыг Монгол Улс руу шилжүүлэн авч мөнгө угаасан хэргийг илрүүлэн Нигер Улсын иргэн Ejikeme John Chimizie-д 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нараас 1,4 тэрбум төгрөгийгтэнцэх хэмжээний хөрөнгийг хураан хохирогч нарт болгохоор шийдвэрлэсэн.

ТАВ: Г.ЖАРГАЛАН, Ш.МӨНГӨНШАГАЙ НАР ӨӨРСДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН КОМПАНИАР ЗАЛИЛАН ХИЙСЭН

Монгол Улсын иргэн Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдийн үүсгэн байгуулсан  “Жи Пи Эф” ХХК-ийг 2012.07.27-ны өдөр “Си Си Эм Икс” ХХК-д 100 хувь шилжүүлэхдээ компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, зохиомол байдал зориудаар бий болгон “Жи Пи Эф” ХХК-ийг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Аминбилигт” ХХК-д 1,5 сая ам.доллараар худалдаж, бусдыг залилан мэхэлсэн, их хэмжээний мөнгийг угаасан хэрэгт нэр бүхий этгээдүүдэд болон хэрэгт хамааралтай нэр бүхий шүүгч нарт шүүхээс ял оногдуулсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасныг үндэслэн Салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг төрийн мэдэлд авсан.

ЗУРГАА: КАПИТАЛ БАНКНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН

Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнууд нь банкны харилцах болон хадгаламжийн дансанд иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагуудын байршуулсан мөнгөн хөрөнгийг хууль бусаар ашиглан шунахай болон хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байгаа юм байна.

ДОЛОО: Д.ДОРЖПҮРЭВ НЬ ХУУЛЬ БУСААР ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОЛСОН

Д.Доржпүрэв нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байхдаа “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд оруулсан “Чингис” бондын хөрөнгө болох 35 сая ам.долларын санхүүжилтийг БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанид сүүлийн санхүүжилт болох 7 сая ам.долларыг шилжүүлж, БНХАУ-аас өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан 1 сая ам.доллар авсан гэх хэргийг АТГ, ЦЕГ-аас шалгаж уг мөнгөө Сүхбаатар дүүргийн XIX дүгээр хороонд тансаг зэрэглэлийн хаус хотхон барихад зарцуулсан нь ч батлагдсан. Дээрх хэргийг нэг удаа хаагаад буцаан сэргээсэн ба энэ хэрэгт хууль бусаар олсон хөрөнгөөр барьсан их хэмжээний хөрөнгийг битүүмжлэн шалгаж буй аж.

НАЙМ: ЗАСГИЙН ГАЗРЫН АЛБАН ТУШААЛТНУУД МОНГОЛ УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН

Монгол Улсын Засгийн газрын албан тушаалтнууд 2016 онд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагуудад давуу байдал олгон “Монголиан коппер корпорейшн” ХХК-нд “Эрдэнэт үйлдвэр ТӨХК” болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын Ростех улсын корпорацийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах эрхийг хууль бусаар шилжүүлж Монгол Улсад 9,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хэд хэдэн албан тушаалтанд анхан шатны шүүхээс ял оногдуулж шийдвэрлэсэн.

ЦЕГ: 2017-2020 ОНУУДАД 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛТОЙ 399 ХЭРЭГТ МӨРДЛӨГ ЯВУУЛЖ, 81.3 ТЭРБУМЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛСЭН

Харин цагдаагийн байгууллагаас шалгасан “мөнгө угаах” хэргийн товч мэдээллийг сайтаас нь авч үзэхэд: 2017-2020 онд 1.1 их наяд төгрөгийн хохиролтой, 399 хэрэгт мөрдлөг явуулж, хэргийг шалгах явцдаа 81,3 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, шүүхээс 113 хэргийг мөнгө угаахаар шийдвэрлэж ял оноожээ.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц гаргаж, тэдний анхааралд байсан дээрх хэргүүдийг шалгаж, үр дүнтэй ажилласан гэдгийг олон улсын байгууллага онцолж, Монгол Улсыг “Саарал Жагсаалт”-аас гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2020-10-29 09:45

ОДОО НӨГӨӨ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЗАЛИЛАН МЭХЛЭГЧ МӨНГӨ УГААГЧ ОФФШОРЧИН АЛБАН ТУШААЛЫН ОЛОН УДААГИЙН ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ УДАА ДАРАА ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН МУУ БҮХНИЙ ХОЛЬСОН ШААР ГЭГДСЭН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ НЭН ЯАРАЛТАЙ БАРИВЧИЛЖ, ХЭРЭГ БҮХНИЙГ НЬ МУХАРЛАН ШАЛГАЖ ГҮЙЦЭД ЯЛ ӨГЧИХВӨЛ МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНД АСАР ӨСНӨ. ХУЛГАЙЛУУЛСАН ИХ Ч МӨНГӨӨ ОЛЖ АВНА. ИНГЭЖ БОЛОХГҮЙ НЬ ГЭСЭН ДАВРАГЧ ХУЛГАЙЧДАД ТОМ СУРГАМЖ БОЛНО. ЦААНА НЬ ГАР ХӨЛ БОЛСОН ОЛОН ХУЛГАЙЧИД АМЬ ТАВИНА. МОНГОЛД ИНГЭХ Л ХЭРЭГТЭЙ. МАНАЙ ТОМЧУУД АЙХТАР ХҮМҮҮСИЙГ ХЭРГИЙГ НЬ МУХАРЛАХ ГЭЭД ХҮЛЭЭГЭЭД БАЙГАА БАЙХ. МАНЬ ЭЛБЭГ ХУЛГАЙЧ ГАНЦ НЭГ ХЭРЭГ ДЭЭРЭЭ Л ХУДЛАА ХӨНГӨХӨӨН ЯЛ ҮҮРСЭН БОЛООД ГАРЧИХ САНААТАЙ БАЙХ. ТЭГҮҮЛЭХГҮЙ ГЭЖ Л ИНГЭЖ ОЛНЫ ТЭВЧЭЭРИЙГ БАРААД БАЙГАА БАЙХ. АМЕРИКААС Ч АЙХТАР БАРИМТ ИРЖ БАЙГАА БОЛОЛТОЙ, СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭГ ТАНДАХАД

Зочин
Зочин
2020-10-29 21:24

Саар�##� жагса�##�таас гарсан. Одоо нөгөө хүнд гаруудаа эргээд суллана. Түрүүчээс нь Хурц нарын хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Удахгүй Ж.Эрдэнэбатаа суллана

ХУК МУУ ПОПОРЦОН ГАРТ ЗОРИУЛЛАА
ХУК МУУ ПОПОРЦОН ГАРТ ЗОРИУЛЛАА
2020-10-29 22:06

ЭХНЭЭСЭЭ ЭХЛЭЭД БИШРЭЛТИЙН УНДАРМААГ ЯЛЛАХЧАА АЯДААД САЯ СУЛЛАЧИХЛАА МУУ ПЯЗДА НАР МУУ ХОГИЙН ШААРНУУД ХУРЭЛСУХИЙГ ЕЕРИЙГ НЬ ЯГ ПОПОРЧ БАЙХ УЕЭР НЬ БАРИАД ЖДУ БАДАМЖУНАЙ 17 ТЭРБУМЫН ХЭРЭГТ НЬ ХОЛБОГДУУЛЖ ЗУГЭЭР Л ЯЛ АСУУХГУЙГЭЭР АРД ТУМНЭЭС ХУЛГАЙЛСАН МЕНГИЙГ НЬ СУХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ХУРААЖ АВААД ХУРЦТАЙ НЬ ХОРИН ЖИЛ НЭГ КАМЕРТ ХИЙ МУУ СДАКУУД

Н
Н
2020-10-30 10:41

Жирийн ард иргэддээ ямар өндөр ял өгдөг юм 8 ,9, 10 гээд өгсөн байх юм. Гэтэл улс төрчиддөө 3, 4, 5 ч гэх дэндүү доромжилж байгаа юм бишүү. нигер тэргүүтэй тэр 3 хүн бол энэ луйварчдын хувьд жижигхэн гарууд байхгүй юу гэтэл тулт�##�на ял өгсөн байгаа биздээ. Удахгүй 100 жилийн ойгоор бүгд суллагдсан байх вий дээ.

Зочин
Зочин
2021-08-04 22:22

Саарөл жагса�##�таас гарах гэж гэмгүй хүмүүст ял өгсөн шүү монголын эрүүгийн цагдаа прокурор шүүх арай л хууль бус үйлдэл хийсэн шүү буруу зөвийг нь цаг хугацаа харуулах байхаа

Холбоотой мэдээ

Back to top button