ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Монголчууд Дональд Трампад дуртайгаараа НЭГТ жагсжээ

Жил бүр “Gallop” байгууллагаас явуулдаг санал асуулгаас харвал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг үнэлэх үнэлэмж Азийн улсуудад ялгаатай байдаг нь харагджээ. Уг санал асуулгын хүрээнд 15 наснаас дээш 1000 гаруй хүнээс АНУ-ын тэргүүнийг хэрхэн үнэлдэг талаар судалгаа авсан байна.

No description available.

Ази тивээс Монгол (62%), Филлипин (58%)  хоёр хамгийн өндөр үнэлэмжтэй байсан бол Лаосын иргэдийн арав хүрэхгүй хувь нь л Трампыг сайнаар үнэлдэг ажээ.

Дэлхий даяар Трампын захиргааны үнэлэмж дунджаар 33% байсан бол муугаар үнэлсэн хүмүүсийн хувь дунджаар 41% байна. Дундаж үнэлэмж Европд хамгийн бага буюу 24% байсан бол Африк 52 хувиар хамгийн өндөр үнэлсэн аж.

Эндээс Азийн улсуудаас Трампыг хамгийн өндрөөр үнэлдэг орон нь Монгол байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Б. Т
Б. Т
2020-10-29 09:10

Хятадуудтай үзээд байхаар дуртай байхаас яахав дэ

Холбоотой мэдээ

Back to top button