Нийгмийн

Малдаа яваад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс зүүн зүгт 80 км-т, тус сумын харьяат малчин 57 настай эрэгтэй тэмээгээр мал хариулж яваад сураггүй болсон байна.

Энэ тухай дуудлагыг өчигдөр 23:00 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 23:54 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар  энэ сарын 29-ний өдрийн 00:39 цагт “Угалз-Эрдэнэ” гэдэг газраас цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button