НИЙГЭМ

Өнөөдөр Нийслэл Улаанбаатарын “төрсөн өдөр”

Өнөөдөр Улаанбаатар хотын 381 жилийн түүхт ой тохиож байна.

Улаанбаатар хот бол эртнээс Ар Монголын төв бөгөөд Их хүрээ, Да хүрээ, Богдын хүрээ гэхчлэн нэртэй байсан. Монголын судар түүхээс харвал хүрээний нэр 1649 оноос гарсан байна. Тэр үеийн хүрээ байн байн нүүдэг гэсэн өвөрмөц сонин хийд хот байсан бөгөөд одоогийн байгаа газартаа ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэж, 1778 онд нэг газраа суурьшсан байна. Түүнээс хойш Их хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдсэн.

1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол Улс тунхаглагдаж Нийслэл хүрээ нэртэй болсон. Үүнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шү Жаны толгойлсон Хятад цэргүүдэд хот эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгер Хүрээг Хятадын цэргүүдээс чөлөөлсөн. Улмаар 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол Улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэжээ.

ЦАГИЙН ХЭЛХЭЭС:

Өргөө /1639-1651 он/

1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.

Номын хүрээ /1651-1706 он/

Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр Номын хүрээ болон өөрчлөгджээ.

Их хүрээ /1706-1911 он/

Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1706-1911 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.

XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.

Нийслэл хүрээ /1912-1921/

Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.

Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button