Нийгмийн

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр /2020.10.29/ сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулах хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Н.Алтанхуяг гишүүний ярьсан зарим онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Ардчилсан нам анхны замаасаа гажсан уу гэвэл гажсан. Гэхдээ миний ардчилалд хайртай бадрангүй үзэл нураагүй байгаа.

-У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын газрын доорх баялаг ард түмний өмчгэж үзэж, зарим лицензийг төрд авахаар ажиллаж байгааг би дэмжинэ.

-Ц.Элбэгдорж бол Монголыг дампууруулсан хүн.

-Ч.Сайханбилэг тэндээс захидал бичиж байхаар эх орондоо ирэх ёстой.

-Би АН-аас гараагүй. Намайг зүгээр л хассан бичиг өгсөн. Тэр бичгээ цуцалбал намдаа зүтгэнэ.

-Би П.Цагаан, Ц.Элбэгдорж нартай тэмцээгүй. “Ачит –Их” гэдэг компанийн ашиглаж буй түүхий эд төрийн баялаг юм гэдэг асуудал дээр л үзэлцсэн.

-Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас хэн дэвшихээс хамаарч, дэмжиж ажиллах эсэхээ шийднэ.

-“Эрдэнэт үйлдвэр”-ээ төрд авах ёстой.

-Би Ч.Хүрэлбаатар сайдыг ганц магтмаар байдаг. Намайг Сангийн сайдаар ажиллаж байх үед Ч.Хүрэлбаатар ТБНД байлаа. Их дажгүй зарчимтай залуу байлаа. Өнгөрсөн жил Ч.Хүрэлбаатар сонгуулиар төсөв дээр хэт үрэлгэн загнаж, бүтээн байгуулалтыг суулгасан нь буруу.

-Би намд жигүүр байгуулаад явах хэмжээний жижиг улстөрч биш. АН гэж том нам байгаа. Би бадрангуй ардчилалдаа хайртай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button