ДЭЛХИЙ

“Empire State Building”-ээс ч өндөр ШҮРЭН ХАД олжээ

Австралийн хойд хэсэгт байдаг “Их шүрэн хад” дэлхий дахинд алдартай билээ. “Их шүрэн хад” нь 2300 гаруй км урт үргэлжилсэн шүрэн бүтэц бөгөөд 1500 гаруй загасны төрөл зүйл, 5000 зүйлийн нялцгай биетэн гэх мэт олон тооны амьд организмууд байдаг аж. ЮНЕСКО-с “Их шүрэн хад”-ыг 1981 онд дэлхий өвд бүртгэж авсан байна. Асар том уг шүрэн хаданд бидний нээж илрүүлээгүй зүйлс олон байх нь дамжиггүй.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт эрдэмтэд Нью-Йорк хотын“Empire State Building”-ээс өндөр шүрэн хад олжээ. Эрдэмтдийн тооцоогоор уг шүрэн хад нь 500 метр гаруй өндөртэй бөгөөд 12 сарын турш явагдаж буй судалгааны явцдаа илрүүлсэн байна.

Судлаачид “Schmidt Ocean Institute”-н эзэмшдэг онгоц ашиглан тус шүрэн хад руу очиж “SuBastian” гэх робот ашиглан судалгаа хийсэн юм. “SuBastian” робот шүрэн хаданд хийсэн аяллын бичлэгээ “Youtube” дээр өнгөрсөн ням гарагт (2020.10.18) байршуулсан аж.

Харамсалтайгаар далайн дундаж температур нэмэгдсэнээр “Их шүрэн хад”-ны шүрүүд цайрч утсаж байгаа юм.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button