ДЭЛХИЙ

Гал зогсоох тохиролцоо ДАХИН бүтэлгүйтэв

Өнгөрсөн ням гарагийн өдөр Армени, Азербайжан хоёрын гурав дахь гал зогсоох тохиролцоог АНУ зуучилсан билээ. Уг тохиролцоонд хүрсний дараа Арменийн цэргийн хүчин Нагорный-Карабах бүс нутгаас гарсан юм. Тэгтэл мягмар гарагийн өдөр (2020.10.27) хоёр тал бие биенийгээ тус бүс нутгийн ойролцоох газрууд руу гал нээсэн хэмээн буруутгасан байна.

Үүнээс болж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Армени болон Азербайжаныг Нагорный-Карабахын асуудлыг дипломат аргаар шийдвэрлэхийг уриалсан юм. Помпео мягмар гарагийн өдөр (2020.10.27) Арменийн ерөнхий сайд Никол Пашниян, Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев нартай ярьж “Гал зогсоох тохиролцоондоо үнэнч байж, дипломат аргаар шийднэ үү” гэж хэлсэн хэмээн АНУ-ын Төрийн Хэлтэсээс мэдээлсэн байна.

Арменийн цэрэг маргаант бүс нугтаас гарах гэснээс өөр болзолгүй Азербайжаны байр суурь гал бүр мөсөн зогсооход хүндрэл учруулж байгаа юм. Учир нь Арменийн засгийн газар Нагорный-Карабахыг хамгаалах ёстой өөрсдийн түүхэн газар нутаг гэж үздэг.

Өмнө нь хоёр ч удаа Орос гал зогсоох тохиролцоо зуучлласан боловч хоёул төд удалгүй бүтэлгүйтсэн билээ. Одоо Нагорный-Карабахын асуудал хоёр дахь сар руугаа орж байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button