ДЭЛХИЙ

АНУ-д 70 сая гаруй хүн саналаа урьдчилан өгчээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 3-ны өдөр болох билээ. Цар тахлын халдвар АНУ-д эрчээ дахин авч байгаа тул сонгогчдод эрт саналын хуудсаа өгөх эсвэл гуравны өдрөө саналын хуудсаа өгөх боломж байгаа юм.

АНУ-ын Сонгуулын Төслийн газраас мэдээлснээр 2016 оны сонгуулиар 47,2 сая хүн урьдчилж саналаа өгсөн ажээ. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагийн (2020.10.28) байдлаар 70 сая гаруй хүн урьдчилан саналаа өгөөд байна. Үүнээс 48 сая нь шуудангаар дамжуулж, харин 23 сая нь биеэрээ саналын хуудсаа эрт өгсөн юм.

70 сая хүн урьдчилж саналаа өгсөн нь 2016 онд нийт санал өгсөн хүмүүсийн 51,6 хувьтай тэнцэж байгаа. Тийм учир санал өгөгчдийн тал нь урьдчилан саналын хуудсаа явуулсан гэж дүгнэхэд буруудахгүй.

АНУ-ын мужуудаас Калифорни 7,9 сая хүн урьдчилан санал өгч, тоогоор тэргүүлж байгаа байгаа аж. Калифорнийн араас Техас 7,8 сая Флорида 6,4 сая хүн урьдчилан саналаа өгсөн байна.

Ардчилсан намыг дэмжигч 24,8 сая хүн урьдчилан санал өгөх хуудас захиалсан харин Бүгд Найрамдах намыг дэмжигч 10,8 сая хүн л урьдчилан санал өгөх хуудас захиалсан ажээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button