ДЭЛХИЙ

6,4 метр урт ДАЛАВЧТАЙ шувууд эрт цагт амьдардаг байжээ

1980-аад оны үед Калифорнийн их сургуулийн палеонтологичид Антрарктидын эрэг хавиас эрт цагийн шувууны хөл, эрүүний ясны хэсэг олсон байна. Гэвч хэдэн арваны турш Калифорнийн их сургуулийн музейд хадгалагджээ. Харин 2015 онд Петер Глосс гэх төгсөгч тэр яснуудын онцлог шинжийг олж харжээ.

Глосс өнгөрсөн даваа гарагийн өдөр (2020.10.26) “Scientific Reports”-д Антарктидаас олдсон ясны талаар судалгаа нийтлүүлжээ. Тэрбээр уг ясыг 60 сая жилийн өмнө амьдарч байсан “Пелагорнитид” гэх бүлгийн шувууны яс гэж үзсэн байна. Глосс болон бусад эрдэмтэд олдсон хөлийн ясыг 50 сая жилийн настай, харин эрүүний ясыг 40 сая жилийн настай гэж тооцоолсон байна.

 “Пелагорнитид”-үүд урт шүд, хошуутай байсан бөгөөд энэ нь далайгаас загас, арваалж агнахад тус болдог байжээ. Уг шувуудын далавчны урт 6,4 метр байсан ажээ. Тэд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том шувуудын нэг юм.

 Уг чулуужсан ясны олдвор нь 50-60 сая жилийн өмнө Антарктид харьцангуй дулаан байсныг илтгэж байгаа ажээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button