НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: Нөхөрлөл олон улсын хүүхдийн уран зургийн үзэсгэлэнг нээнэ

Долоодугаар сарын 25-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30 цагт “Тэди” төвийн зүүн талын авто замд Улаанбаатар хотын замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон Тээврийн цагдааагийн албанаас нийслэлийн 5 замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах талаар мэдээлнэ. Утас: 96019643

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Өмнөговь аймгийн малчид бэлчээр хамгааллын асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Спортын төв ордонд Пара пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн дээд амжилт шинэчилсэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тус тэмцээний талаар мэдээлнэ.

11.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн Орд галерейд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба, Үндэсний туршилтын бага сургууль хамтран “Нөхөрлөл” олон улсын хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээнэ. Утас: 88444845

13.30 цагт “Синдура Мед” эмнэлэгт Монгол, Төвд үе  нугалмын хөдөлгөөнт гар заслын аргаар нуруу нугаламын суулт гажгийг засах анхдугаар сургалт зохион байгуулж буй бариа засалч лам нар сэтгүүлчидтэй уулзана.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button