НИЙГЭМ

“Сэлэнгэд тусгаарлагдаж байсан иргэн хоёр өдрийн өмнө оргосон”

Өнөөдөр /2020.11.04/ Засгийн газар хуралдаж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар, олон нийтийн анхаарлыг татаад буй зарим асуудлаар тайлбар хийв.

Үүнд Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан иргэн оргосон гэх асуудал багтсан юм. Энэ тал дээр Я.Содбаатар, “Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан иргэн арваннэгдүгээр сарын 2-нд оргосон. Албаны хүмүүс цаг тухайд нь илрүүлж, буцаан тусгаарласан. Түүний шинжилгээ урьд нь дандаа сөрөг гарч байсан тул санаа зовох зүйлгүй” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button