НИЙГЭМ
Т.Мөнхсайхан: Ойрын хавьтагчдын эхний шинжилгээний хариу ХОЁР ЦАГИЙН дараа гарна
Өнөөдөр /2020.11.11/ Монгол Улсын хүн ам дотроос коронавирусийн халдвар илэрсэн асуудлаар УОК мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
“Энэхүү иргэн нь “Энх саран” сувилалд 21 хоног тусгаарлагдаад гарсан. Энэ хугацаандаа коронавирусийн шинжилгээг гурван удаа өгөхөд хариу сөрөг гарсан. Ингээд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр түүнийг эхнэрийнх нь хамт дахин шинжлэхэд хоёуланд нь коронавирусийн халдвар илэрлээ.
Одоогийн байдлаар ойрын хавьтагч болох 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан, тэднээс шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна. Эхний шинжилгээний хариу хоёр цагийн дараа гарна” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.