Нийгмийн

Залилангийн хэргээр ял шийтгэл авсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байна

Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулах хэвлэлийн хурал өнөөдөр /2019.07.29/ боллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлснээр, Анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд эрүүгийн 7073, иргэний 21420, захиргааны 791 хэрэг нийт 29284 хэрэг маргааныг шийдвэрлэж, 8460 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж 680 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1019 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1922 хүний цагдан хорих хугацааг сунгажээ.

Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 860 хэргээр буюу 13.8 хувиар, захиргааны хэрэг найман хэргээр буюу нэг хувиар өссөн бол иргэний хэрэг 15.8 хувиар буурсан байна.

Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэг 13.8 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 10.5 хувиар өссөн байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн 6976 этгээдийн 6975 нь хүн, нэг нь хуулийн этгээд байна. Үүнээс 1210 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн статистик хариуцсан реферант Э.Ганцэцэг “Шийдвэрлэгдсэн хэргүүдээс зарим төрлийн хэрэг өсөлттэй байна. Тухайлбал, залилан мэхлэх, хүчиндэх, гэмт хэрэг өсөлттэй байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн үзүүлэлттэй холбоотой хэмээн судлаачид тайлбарладаг. Хагас жилийн байдлаар 306 залилангийн хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Үүний дийлэнх нь эмэгтэйчүүд ял шийтгэгдсэн гэлээ.

-ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ БУУРСАН Ч ХҮЧИНДЭХ, ХҮНИЙГ АЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСЖЭЭ-

Хүнийг алах, хүчиндэх, залилах, мал хулгайлах, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Харин хахууль өгөх, хахууль авах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэрэг, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байна.

Хүчиндэх гэмт хэрэг өссөн үзүүлэлтэй гарсан нэг шалтгаан нь хүчиндэх болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд нийгмийн анхаарлыг хандуулснаар гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэх үйлдэх гэмт хэрэг буурсан гэж үзэж байна. Хүчиндэх гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэнээр хянан шийдвэрлэгдэж буй хэргийн тоо өссөн үзүүлэлттэй гарсан гэж хэлж болно” гэлээ.

Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсчээ.

  • Хүнийг алах гэмт хэрэг 28 хэргээр буюу 30.8 хувиар
  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 375 хэргээр буюу 13.7 хувиар
  • Хүчиндэх гэмт хэрэг 71 хэргээр 51.1 хувиар
  • Дээрэмдэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 29.8 хувиар
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 20.3 хувиар
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 116 хэргээр буюу 25.9 хувиар
  • Залилах гэмт хэрэг 101 хэргээр буюу 49.3 хувиар өссөн байна.
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 30 хэргээр буюу 19.7 хувиар
  • Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг есөн хэргээр буюу 81.8 хувиар
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг дөрвөн хэргээр буюу 57.1 хувиар
  • Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нийт 17 хэргээр буюу 41.5 хувиар буурсан байна.

-ГЭРЛЭЛТ ЦУЦЛАЛТ БУУРСАН Ч, ЭЦЭГ ТОГТООХ, ЭЦЭГ ЭХ БАЙХ ЭРХ ХАСАХ ХЭРГҮҮД НЭМЭГДЖЭЭ-

Түүнчлэн гэр бүлийн тухай хуулиар нийт 2108 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 177 хэргээр буюу 7.7 хувиар буурсан бөгөөд гэрлэлт цуцалсан хэрэг 161 хэргээр буюу 11.6 хувиар, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 43 хэргээр буюу 7.8 хувиар буурчээ. Харин эцэг тогтоох хэрэг 18 хэргээр буюу есөн хувиар, эцэг эх байх эрх хасах хэрэг зургаан хэргээр буюу 85.7 хувиар өссөн байна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-22 15:37

Nolvadex Commander Isotretinoin In Internet [url=http://mdsmeds.com]cialis without prescription[/url] Cialis Free 30 Day Trial

Холбоотой мэдээ

Back to top button