ДЭЛХИЙ

“Moderna”-гийн вакцин коронавирусийн хүнд хэлбэрээс 100 хувь хамгаалж байна

“КОВИД-19”-ийн эсрэг маш өндөр үр дүн үзүүлсэн туршилтын вакцинуудын нэг бол Moderna-гийн mRNA-1273 юм.

Тэгвэл Moderna вакцинаа батлуулах баримтаа АНУ-ын Хүнс Эмийн Удирдлагын газарт (FDA) өгчээ. Мөн цар тахлаар өвчилсөн хүмүүсд ашиглах эмчилгээгээр “remdesivir” болон эсрэг биеэн коктейлийг FDA батлаад байгаа билээ.

Массачуссетсд үйл ажиллагаа явуулдаг уг биотехнологийн фирм mRNA-1273 вакцины гуравдугаар шатны туршилтаа дуусгаж эцсийн үр дүнг 94.1 хувь хэмээн тодорхойлжээ.

Эцсийн шатны туршилтанд 30 мянга гаруй хүн оролцсон бөгөөд үүнээс 11 хүн жинхэнэ вакцины хоёр тунг хийлгээд, харин хуурамч вакцин тариулсан хүмүүсээс 185 нь “КОВИД-19” туссан байна. Хамгийн гол нь mRNA-1273 вакцин цар тахлын хүнд хэлбэрээс туршилтанд оролцсон хүмүүсийг 100 хувь хамгаалсан аж. Үүнд нас, хүйс, яс үндэс огт хамаарахгүй хамгаалалт ижил байсан бөгөөд ямар нэгэн хүнд гаж нөлөө үзүүлэлгүй хөнгөн хэлбэрийн толгой өвдөх, ядрах, үе булчингаар өвдөх гэх мэт нөлөө үзүүлсэн юм.

FDA-ын вакцин болон биологийн бүтээгдхүүн хариуцсан комисс энэ сарын 17-ны өдөр тус вакциныг батлуулхаар өгсөн баримтыг хэлэлцэх ажээ.

Эх сурвалж: NBC news

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button