НИЙГЭМ

Төмөр замчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв

Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2019.07.30/ Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийлээ.

Тэд өнөөдрийг хүртэл төрөө хүндэтгэж аливаа жагсаал цуглаан, тэмцлийн хурц хэлбэрүүдээс зайлсхийж ирснээ илэрхийлээд, хөдөлмөрийн тухай хуулийн шинэ зүйл заалтуудтай санал нэгдэхгүй буйгаа хэлсэн юм. Үүний өмнө тэд Засгийн газрын төлөөлөл, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг гурван талт чуулганаар Монгол улсын хөдөлмөрийн хуулинд шинэчлэн найруулсан долоон зүйл заалтаар зарчмын зөрүүтэй саналыг их хуралд өргүүлсэн гэв. Гэтэл шинэ зүйл заалтууд нь үйлдвэрчний эвлэлийн язгуур эрх ашгийг дордуулсан хэмээн үзэж буйгаа хэллээ.

“Эгэл иргэнд хандах хандлага нь амьдралаас хол тасарсан байна. Төмөр замчдын зүгээс хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтэд хандсан хандлагыг харж, одоогийн УИХ-ын гишүүдийг үндсэн хуулийг шинээр батлах ёс зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна. МТЗҮЭ 16 мянга шахам гишүүдтэй бол МҮЭ нь 200 мянга гаруй гишүүдтэй. Дээрх буруу зүйл заалтаас болж гарсан алдаа эндэгдлийг манай байгууллага хариуцахгүй”

Тэдний үзэж буйгаар, хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тулгуур эрх ашгийн хөндөж, оролцоог нь багасгасан, өөрсдийн дэмжигчдээрээ дамжуулж ард түмэн гэдэг нэрийн дор энэ өөрчлөлтийг хийж байна гэв. Нийгэмд баялаг бүтээж буй хөдөлмөрч хүмүүсийн дуу хоолой зайлшгүй шаардлагатай гэдэг байр суурийг баримталж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн албан тоот бичгийн хариу бодит амьдралд хэрэгжихгүй хэвээр байвал цаашид тэмцлийн хурц хэлбэрүүдийг сонгоно гэж Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо мэдэгдсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button