Нийгмийн

Дөрвөн настай хүүгээ тамласан эцэг Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноов

Дөрвөн настай хүүгээ хэвтэрт ортол нь зодсон эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноов.

Тодруулбал, иргэн Б.Тодзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан, бага насны хүүхэд байсныг мэдсээр байж хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Тиймээс иргэн Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтаар яллах дүгнэлтэд үндэслэн шүүхээс 10 жилийн хорих ялыг хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулбал, гуравдугаар сарын 10-13-нд Баянгол дүүргийн долдугаар хорооны нутагт амьдран суух хаягтай Б.Тодзаяа гэгч нь өөрийн дагавар хүүхэд болох дөрвөн настай Э, зургаан настай Э нарыг гурав хоногийн турш тамлаж, онц хэрцгийгээр зодож гэмтээсэн хэрэг гарж, нийгмийг цочроогоод байсан юм.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button