ДЭЛХИЙ

Палау бүх иргэдээ вакцинжуулсан анхны орон болж магадгүй

Номхон далайд оршдог бүлэг арлаас бүрдсэн Палау улс нь хүн амаа бүрэн дархлаажуулсан анхны орон болж магадгүй юм. Учир нь тус улс 18 мянга гаруй хүн амтай бөгөөд өнгөрсөн бямба гарагийн өдөр АНУ-ын “Modera” компанийн бүтээсэн “mRNA-1273” вакцины эхний тунг хүлээн авсан байна.

Эхний удаа тэд 2800 гаруй тун хүлээн авч ням гарагийн өдрөөс дархлаажуулалтын аянаа эхлүүлсэн гэнэ. Палаугийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр бол эхний ээлжинд эмнэлгийн ажилчид, тусгай албан тушаалтнууд болон өртөмтгий бүлгийн хүмүүст вакцин тарих юм байна.

Өнгөрсөн ням гарагийн өдөр тус улсын иргэн доктор Сильвия Осарк “Moderna” компанийн вакциныг хийлгэсэн Палаугийн анхны хүн болжээ.

Баруун гар талд Сильвия Осарк

Өнөөдрийг хүртэл Палау улс коронавирусийн нэг ч батлагдсан тохиолдол бүртгэж аваагүй юм. Вирус анх өнгөрсөн нэгдүгээр сард Ази Номхон далайн орнуудаар тархаж эхлэхэд тус улс хилийн хатуу бодлого баримталж гуравдугаар сар хүртэл хаасан юм. Дөрөвдүгээр сар эхлэхэд Палау иргэдээсээ шинжилгээ авч эхэлсэн. Эдгээр арга хэмжээ нь тус оронд “КОВИД-19”-ийн халдвар тархахаас сэргийлсэн хэмээн Палау улсын НҮБ-ын элчин сайд хэлжээ.

Арлын орон Палау АНУ-ын вакцинжуулалтын “Operation Warp Speed” програмын тусламжтай вакцин хүлээн авсан юм. Учир нь Вашингтонтой Палау улс чөлөөт харилцаа холбоотой аж.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button