ДЭЛХИЙ

Хятад үйлдвэрийн зайрмагаас коронавирус илэрчээ

“Tianjin Daqiaodao” нэртэй хүнсний компанийн зайрмагаас гурван сорьц аван шалгахад коронавирус илэрсэн байна. Үүний улмаас тус үйлдвэр 2089 хайрцаг бүтээгдэхүүн хаях хэрэгтэй болжээ. Гэвч албан тушаалтнууд 4,836 хайрцаг бүтээгдэхүүнд коронавирус халдварласан байж магадгүй хэмээн үзэж байгаа юм.

Үйлдвэрлэсэн хайрцаг зайрмагийн тал гаруй хувийг  худалдаанд гаргахаар  хэзээний дэлгүүрүүдэд хүргэн өгсний дараа коронавирус тус бүтээгдэхүүнээс илэрсэн байна. Тяньжинь хотоос гадна оршдог мужуудад үүний талаар мэдэгдэл хүргэсэн бөгөөд тус бүтээгдэхүүнийг худалдан авсан үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн байдлынхаа талаар мэдээлж байхыг анхааруулсан аж. Үүний улмаас өнгөрсөн пүрэв гарагт тус компанийн 1662 ажилчдаас шинжилгээ аваад тусгаарласан байна.

Албан тушаалтнууд коронавирус зайрмагийн хүйтэн температурын ачаар удаан хадгалагдсан хэмээн үзэж байгаа бөгөөд халдвартай хүнээс тус бүтээгдэхүүн бохирдсон байж магадгүй гэжээ. Лийдсийн их сургуулийн вирус судлаач “Sky news”-д ярилцлага өгөхдөө “Мэдээж халдвар тархах аюултай учраас бүтээгдэхүүн ямар ч бохирдолгүй байх ёстой. Тус үйлдвэрт ариун цэврийн дэглэм алдагдсанаас болсон байх магадлалтай юм” хэмээжээ.

Анхан шатны тархвар судлалын ажлаар “Tianjin Daqiaodao” компани Шинэ Зеландаас ирсэн хуурай сүү болон Украйн улсаас импортолсон шар сүүний нунтаг гэх мэт зүйлс ашиглан хийсэн гэдэг нь тогтоогдсон юм.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ
2021-01-17 10:07

ХЯТАДЫГ СӨНӨӨХ ХЭРЭГТЭЙ

Setguulch
Setguulch
2021-01-17 10:10

Chi haanaas ene medeeg olj avsiin. Iim yum hytadiin situud deer bhgui l bsandaa esvel mani hun uuruu zohiosnuu. Kk corono chin huitend ustdag tiim verus shdee. Ymar teneg tolgoi muutai tneg yum bichdiin. Be chi odoo

Зочин
Зочин
2021-01-17 10:11

Худлаа шаа хятадууд

Зочин
Зочин
2021-01-17 11:56

Ийм тохиолдол гардаг шүү. Ганц Хятадад биш. Хэдэн жилийн өмнө америкийн ойн жимс ургуулж хөлдөөж зардаг компаний бүтээгдэхүүн дотроос элэгний вирус илэрч байсан. Бас л мэдээгээр гарч тэрийг идэхээ больж байсан. Иймэрхүү �##�даа бол үйлдвэрүүд болон ажилчид нь ариун цэврийн горимоо сахихгүй байна гэсэн үг. Ариун цэврээ сахив�##� хичнээн өвчтэй хүн ажилласан ч бүтээгдэхүүн рүү орох ёсгүй. Ялангуяа зайрмаг, жимс гэх мэт зүйлийг буц�##�гаж болгож хэрэглэхгүй шууд иддэг тул дээд зэргээр ариун цэвэр аюулгүй байд�##� хангах ёстой.

Болор
Болор
2021-01-17 12:00

Эх сурв�##�жаа

Зочин
Зочин
2021-01-17 16:56

БЗД-н Чулуун овоотод байрладаг ОКИНСК. ХХК-ны яйца гэх өндөгний шинжилгээг анхаарч тогтмол хян�##�т тавьж өгөөч. Нэг вирус �##�дв�##� сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулаад маш эрчимтэй тарах магадл�##�тай байна.

Холбоотой мэдээ

Back to top button