НИЙГЭМ

“Rio Tinto” 1.7 тэрбумын буцалтгүй тусламжаар дөрвөн PCR лаборатори өгчээ

“Rio Tinto” компани өнгөрөгч 2020 онд сайн дурын сангаасаа нийт 25 сая ам.долларыг улс орнуудад шинэ коронавируст халдвартай тэмцэхэд зориулж хандивласан.

Мөн оны аравдугаар сард тус компаниас “Оюу толгой” ХХК, НҮБ-тай хамтран “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хүрээнд дээр дурдсан 25 сая ам.долларын хэсэг болох 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлэхээр байв. Үүнийг PCR шинжилгээний боломжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын зайн харилцаанд ашиглах техник технологийн хангамжид зарцуулна гэж Рио Тинто мэдэгдээд байсан.

Тэгвэл энэхүү буцалтгүй тусламжаар дөрвөн PCR шинжилгээний иж бүрэн лаборатори өнөөдөр /2020.01.17/ Монголд иржээ. Энэ дөрвөн лабораторийг:

  • Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв
  • Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг
  • Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгүүдэд байршуулна.

Хэдий өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн төслийн үйл ажиллагаа боловч Монголын Засгийн газар шаардлагатай бол Рио Тинтотой байгуулсан гэрээгээ цуцална гэж мэдэгдээд буй энэ цаг үед эдгээр PCR лабораториуд ирсэн онцлогтой байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-17 17:03

эх орны гминь үнэгүй ухаж бгаа нөхөд өгөхгүй яах юм бүү баярла дуракуудаа,наад уул чинь аягүй бол 1200т �##�тыг уже аваад арилсан,тэгээд гэрээ цуцлана гээд томроод бгаа буцаагаад дарчих хэрэгтэй,�##�таа бна уу үгүйг нь ш�##�га хэрэгтэй

Зочин
Зочин
2021-01-18 02:17

Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж

Сэтгэгдэл
Сэтгэгдэл
2021-01-18 07:24

Ковид дууст�##� энэ эрчээ �##�дахгүй шүү Rio Tinto амжилт!

Иргэн
Иргэн
2021-01-18 10:57

Монголоос хулгайлсан баялгаасаа т�##�хны үртэс төдий юм хялайлгаснаа гялайлгасан юм шиг суртачлаад байх хэрэггүй.Монголчууд баялгийнхаа эзэн шүү харийн зэвхий царайтнуудаа.Та нарын гарыг дагуулан харж байгаад хаяж өгснийг чинь хавхийж аваад эргээд эх орон руугаа хуцаж бхйдаг Элбэгдоржтонгуудаас монгол хүний сэтгэлгээ ш�##� өөр шүү.

Холбоотой мэдээ

Back to top button