НийгмийнНИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Цагаан сараар хамаатнууд гэнэт хүрээд ирж магадгүй гээд юм бэлдэж явна”

Монгол Улс өнөө жил ч мөн цар тахлын улмаас Цагаан сарыг өнжихөөр болж, гэр гэртээ, цахимаар шинэлэхийг олон түмэнд уриалсаар байгаа. Гэвч иргэд дор бүрнээ сар шинэдээ бэлдэн, тавгийн идээ, гоёлын дээлээ зэхсээр. Халдвар авах эрсдэл алхам тутамд нь отож буйг зарим иргэн тоож байгаа шинж алга.

Зах худалдааны төвүүд иргэдийн хөлд дарагдан, халдвар хамгааллын дэглэм мөрдөх манатай байна. Зай барин, нэг дор олноороо бөөгнөрөхгүй байх журам харин ч нэг цаасан дээр хараар бичсэн төдий л байгаа нь харамсалтай. “Наран туул” зах л гэхэд сар шинэдээ бэлдсэн иргэдийн хөлд дарагдан, замын түгжрэлийн улмаас уржигдар өдрийн цагаар тэг зогсолт хийсэн нь хэр ачаалалтай байгаагийн нэгээхэн илрэл.

Монгол түмний уламжлалт томоохон баяруудын нэг нь Цагаан сар. Өв уламжлалаа дээдлэх чухал ч эрүүл мэнд, амь нас түүнээс ч илүү чухал байлтай. Иргэд сар шинэдээ хэрхэн бэлдэж буйг бид “Наран туул”, “Баялаг-Ундраа” захаас сурвалжиллаа.

“БАЯЛАГ-УНДРАА” ЗАХ ИРГЭДИЙН ХАЛУУНЫГ ХЭМЖИХГҮЙ, БҮРТГЭХГҮЙ БАЙНА

Бид эхлээд “Баялаг-Ундраа” зах руу оров. Байгууллага бүрийн үүдэнд иргэдийн халууныг үзэн, QR код уншуулан, бүртгэж буй. Харин “Баялаг-Ундраа” огт тэгсэнгүй. Биднийг ороход үүдэнд нь хэн ч байсангүй. Иргэд халуунаа үзүүлэлгүй, QR код уншуулалгүй шууд орж байв. Энэ хэрээр иргэдийг эрсдэлд оруулж буй хэрэг.

“Баялаг-Ундраа”-гаас халдвар илрэхэд, ойрын хавьтал үйлчлүүллээ гэхэд тэднийхээр хэн, хэн үйлчлүүлснийг QR код уншуулсан бүртгэлээс тогтоох боломжтой. Ачаалал ийм их байгаа үед иргэдийн халууныг хэмжихгүй, бүртгэхгүй байгаа нь яах аргагүй хариуцлагагүй үйлдэл.

“ИРГЭД ТАВАГ ЗАСАХ ХЭМЖЭЭНИЙ Л ЦАГААН ИДЭЭ АВЧ БАЙНА”

“Баялаг-Ундраа”-гийн цагаан идээ, махны тасаг хамгийн их ачаалалтай байлаа. Хүмүүс сүүн болон хорхой ааруул илүү сонирхож байгаа нь анзаарагдав.

Тус захын худалдагч С.Гэрэл “Би энэ жил цагаан идээгээ Архангай, Өвөрхангай аймгаас бэлтгэж, хураасан. Цагаан идээ гол борлогддог үе нь сар шинэ. Уржигдраас худалдан авалт жаахан сайжирлаа. 70 гаруй хоног хөл хорионд байсан бидэнд аштай юу даа. Банкны зээлд бага ч болтугай нэмэртэй. Одоо хэд хоног ингэж бужигнаад намжина. Тэр болтол ачаалалтай байх бололтой. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулалтгүй. Цагаан сарыг өнжихөөр болсон нь худалдан авалтад их нөлөөлж байна. Ачаалалтай байгаа ч өмнөх жилүүдээ гүйцэхгүй. Иргэд сүүн ааруул их сонирхож, худалдан авч байна. Гэхдээ олон кг-аар бус бага хэмжээгээр авдаг. Таваг засах хэмжээнийхийг л авч байна” гэлээ.

“САР ШИНИЙГ ЦУЦАЛСАН ГЭЭД ӨНГӨРСӨН ЖИЛ ЮМ БЭЛДЭЭГҮЙ БАЙТАЛ ХҮМҮҮС ИРЭЭД ЁСТОЙ САНДАРСАН”

Дараа нь махны тасаг руу нь оров. Цагаан сарын гол хэрэглээний нэг нь ууц, өвчүү. Сүүлийн үед иргэд ууцнаас илүү өвчүү тавихыг илүүд үзэх болсон. Хэд хэдэн лангуун дээр өвчүү зарж байв. Үхрийн өвчүү кг нь 12.000, хониных 10.000 төгрөгийн үнэтэй байлаа.

Өвчүү сонирхож буй иргэн С.Ганбаатар “Манайх сүүлийн жилүүдэд өвчүү тавьдаг болсон. Сар шинийн дараа идэхэд аятайхан байдаг юм. Ууц өөх ихтэй тул идэхэд амаргүй. Өнөөгийн залуус өөхөнд тааруу болсон. Манай хүүхдүүд ч мөн адил. Цагаан идээ, ууцны мах их үнэтэй байна. Тэглээ гээд малгүй тул авахгүй гээд яах билээ.

Цар тахалтай байгаа өнөө цагт захаас юм авах, олон нийтийн газраар явах эрсдэл ихтэй. Энэ жил Цагаан сараар гэртээ цомхон тэмдэглэнэ. Манай хашаанд ээжийнх маань байдаг. Жил жилийн Цагаан сараар хөл ихтэй. Ээжид золгохоор ирсэн хүмүүс манайхаар зочилдог. Өнгөрсөн жил Цагаан сарыг цуцалсан шүү дээ. “За, хүн ирэхгүй байх” гэж бодоод нэг их юм бэлдээгүй. Тэгсэн чинь хамаатны хүмүүс гэнэт хүрээд ирсэн ёстой баларсан, сандарсан. Манайх сар шинийн юм бэлдээгүй, хүлээж авахгүй гэлтэй нь биш. Айлд урьдчилж хэлэлгүй ирдэг дутагдал монголчуудад бий. Энэ жил бас тэгээд гэнэт хүрээд ирж магад гэж бодоод юм бэлдэж явна” гэлээ.

“Баялаг ундраа”-гаас гараад бид “Наран туул” руу орлоо. Тэнд хүмүүс ёстой бужигнаж байна. Ялангуяа, хүнсний, үндэсний үйлдвэрлэлийн лангуунууд ачаалал ихтэй байлаа. Тэгсэн мөртлөө “Наран туул” захын дээл зардаг лангуунууд эл хуль байв. Энд, тэнд наймаачид хоёр, гурваараа бөөгнөрөн, гайхаш алдран зогсоно. “Бараа зарагддаггүй. Зээлээ төлөх хугацаа дөхөөд байдаг. Яана даа” гэх хүн олон байв. Зарим нь хэд гурваараа нийлэн хөзөр тоглоно. Үйлчлүүлэгч үгүй үед өөр юу ч хийх билээ дээ. Дэмий жаахан байж байгаад бараагаа эргэнэ, буцаад очно. Тэнд наймаачдаас өөр хүн нүдний гэм байв.

ӨНӨӨДӨР ГАНЦ Ч ДЭЭЛ ЗАРАГДСАНГҮЙ

Түрүүтэй гутал өмсөн, малгайгаа духдуулан тавьсан нэгэн худалдаачин гүн бодолд дарагдан зогсоно. Ардаа эгнүүлэн дэлгэсэн дээлнүүдийнхээ цасыг зөөлөн гөвснөө “Өнөөдөр бас л…” гээд дуугаа хураав. “Наран туул” захад сүүлийн долоон жил дээл зарж буй түүнийг С.Жаргал гэдэг. Дээл нь зарагдахгүй цөхрөнгөө баран зогсож байгаа нь энэ. Тэрбээр энэ жил Цагаан сараар худалдахаар оёдолчноор 20 дээл урлуулжээ. Цар тахлын эрсдэлээ тооцож, амьхандаа цөөхөн дээл оёулсан ч зарим өдөр ганц нь ч зарагдахгүй байгааг учирласан түүнтэй цөөн хором ярилцав.

-Иргэдийн худалдан авалт өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар байна вэ?

-(санаа алдав). Ерөөсөө байгаа бодит байдал энэ. Өдөржин даарч зогсоод орой харьдаг л ажилтай боллоо. Би энэ жил оёдолчноор 20 дээл урлуулсан. Барааны захыг нээгээд хэд хонож байгаа билээ. Дөрөвхөн дээл зарсан гээд бодохгүй юу. Түүнээс биш өдийд ёстой бужигнаж байдаг үе шүү дээ.

“Наран туул” ачаалал ихтэй, бужигнаад байгаа. Гэтэл дээл сонирхож байгаа хүн алга. Хүнсний бүтээгдэхүүн, бэлгийн бараан дээр л овоорч байгаа бололтой.

-“Наран туул” захыг нээгээд овоо хэд хонож байна. Та бүхний амьдралд тодорхой нэмэр болсон уу?

-Болоогүй. Дээл ер борлогдохгүй байгаа юм чинь ямар юмных нь дэмжлэг болох вэ.  Яадаг юм байгаа юм бүү мэд. Би жилийн жилд 100-150 дээл оёдолчноор хийлгээд зардаг. Цагаан сараас өмнө борлуулаад ямар ч байсан зээлээ дарчихдаг юм. Өнгөрсөн жил, энэ онд ёстой хэцүү байдалд орчихоод байна.

Өнгөрсөн жил бас дээл зарагдаагүй. Өдөрт ганц дээл зарвал их юм болж байна. Дээл огт зарагдахгүй харих өдөр олон. Хүйтэнд өдөржингөө зогсох ямар олиг байх вэ. Одоо ч бүр дасчихаж. Гэхдээ хүн болсон хойно даарч, хэцүү байлгүй яах вэ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ДЭМЖЭЭД, ӨРХ БҮРД САЯ ТӨГРӨГ ӨГЧИХӨӨСЭЙ

-Өдөрт ер нь хэдэн дээл зарж байна вэ?

-Өнөөдөр ганц ч дээл зарагдсангүй. Аргагүйн эрхэнд үнийг нь хямдруулаад өгдөг. Уржигдар даваа гариг байсан шүү дээ. Долоо хоногийн эхний өдөр ачаалалтай байх болов уу гэж бодсон. Гэтэл яг өмнөх шигээ байсан.

Зах тарахын өмнөхөн хүүхдийн ганцхан дээл зарагдсан. Бусад өдөр ч бас адилхан. Ер нь иргэдийн худалдан авалт  иймэрхүү л байна Ерөнхийлөгч өрх бүрд нэг төгрөг өгөх санал гаргасан. Тэрийг л өгөх хэрэгтэй байна. Иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нэмэр болно шүү дээ.

ХОЁРЫН ХООРОНД ИНГЭЖ БАЙСНЫ ОРОНД БАРААНЫ ЗАХЫГ ХААСАН НЬ ДЭЭР”

Мөн бид дээлний худалдаачин Г.Энхсүрэнтэй цөөн хором ярилцав.

-Иргэдийн худалдан авалт хэр байна вэ. Өнөөдөр хэдэн дээл борлуулав?

-Ганц ч дээл зараагүй сууж байна. Бид арваннэгдүгээр сараас хойш хөл хорионд байсан. Сая барааны худалдааг нээхэд нь үнэндээ баярласан. Хэдэн өдөр гүрийж байгаад зээлээ төлье гэж бодсон юм. Гэтэл нөхцөл байдал ийм байна.

-Зарим өдөр дээл зарагдахгүй байгаа гэлээ. Тэгэхээр зээлээ хэрхэн төлж байгаа вэ?

-Наадах чинь л ёстой асуудал болоод байна. “Наран туул”-ын гэлтгүй бусад захын худалдаачид Цагаан сараар л хэдэн төгрөгийн ашиг олдог, өрөө дардаг, зээлээ төлдөг. Хамгийн ачаалалтай, боломжийн үе байхгүй юу. Гэтэл өнөө жил ийм юм болчихлоо. Өнгөрсөн сард машинаа барьцаанд тавьж байгаад зээлээ төлсөн. Энэ сарынхыг яаж төлдөг юм бүү мэд. Аргаа бараад, яах учраа олохгүй сууна. Ашгүй “Наран туул” зах түрээсээ нэхэхгүй байна. Нэхвэл өгөх мөнгөгүй л сууж байна шүү дээ.

-Цагаан сар болоход нэлээд хэдэн хоног дутуу байна. Алдагдлаа нөхөх, зээлээ төлөх хэмжээнд дээлээ борлуулж амжих уу?

-Энэ янзаараа яасан ч амжихгүй. Монгол хүн байна даа Цагаан сараа гэр бүлийнхээ хэмжээнд цомхон тэмдэглэнэ. Зээлээ яая гэж байгаа надад сар шинэдээ бэлтгэх мөнгө юу байх вэ. Зах, худалдааны төвийг л битгий хаачихаасай. Тэгвэл ёстой бүр баларна. Одоо ийм байгаа юм чинь улам хүнд байдалд орно шүү дээ. Хоёрын хооронд ингэж байсны оронд барааны худалдааг хаачихсан нь дээр.

-Битүүнээс энэ сарын 23 хүртэл хөл хорио тогтоохоор болсон. 23-наас дахиад үргэлжлүүлэн захыг үйл ажиллагааг хаавал та бүхэнд хэр хүндрэл учрах вэ?

-Мэдээж хүнд байлгүй яах вэ. Зээлээ яаж төлөх вэ, ард нь амьдрал бий. Нээсэн ч худалдан авалт ийм муу байхад нэмэргүй. Хөдөөгийн иргэд дээл голдуу авдаг. Хүн харахад дээл зараад, бурзайж байгаа юм шиг харагддаг байх. Гэтэл өдөржингөө ингээд зогсож байна. Тэтгэвэрт орох нас болоогүй. Дээлийн худалдаанаас өөр орлогогүй хэцүү байна. Цагаан сар болтол ямар ч байсан дээлээ тууштай зарна. Борлогдох байх гэж найдаад л зогсож байна. Өөр яах ч билээ дээ. Хүйтэнд өдөржин зогсох хэцүү. Халдвар авах вий гэж айж байна.

“ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ ТААРУУ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ОЙМС БОРЛОГДОХГҮЙ БАЙНА”

Дээлийн худалдаа нэг иймэрхүү. Дээл борлуулагдахгүй, наймаачид цөхрөнгөө барж сууна. Тэгвэл сар шинийн бэлгийн худалдаа хэр байгаа бол. “Наран туул” төвийн үндэсний хувцас борлуулдаг нэгэн лангуун дээр очлоо. Тэнд монгол үйлдвэрийн хувцас, оймсыг төрөл бүрээр нь худалдаж байв. Худалдагчтай нь цөөн хором ярилцлаа.

-Бид сая дээлийн худалддаг лангуунуудаар ороод ирлээ. Тэнд борлуулалт тааруу, хүн алга. Бэлгийн, үндэсний барааны борлуулалт хэр байна вэ?

-Өө, ёстой тааруу. Манайх “Тод”, “Янмал”-ын оймсыг борлуулдаг. Зузаан нь 2500, нимгэн нь 2000 төгрөгийн үнэтэй. Олон тоогоор авбал үйлдвэрийнх нь үнээр өгч байгаа. Сүүлийн үед монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болсон. Өнөө жил борлуулалт үнэндээ тааруу байна. Иргэдийн худалдан авах чадвар муу байгаагийн илрэл. Өдийд “Наран туул” ямар аймар ачаалалтай байдаг билээ. Өнөө жил хар л даа. Нөгөө талаар иргэд халдвар авахаас айгаад захаар үйлчлүүлэхгүй байгаа бололтой.

-Барааны худалдааг нээгээд цөөнгүй хонож байна. Алдагдлаа нөхөх, түрээсээ төлөх хэмжээнд ашиг олсон уу?

-Олоогүй. Ёстой тэгэх боломж алга. Өдийд хэдэн уутаар нь оймс зарагддаг үе шүү дээ. Иргэд хүнсний бараан дээр л бужигнаж байгаа юм шиг байна.

ОДООГООР “НАРАН ТУУЛ” ТҮРЭЭСЭЭ НЭХЭЭГҮЙ БАЙНА

-Түрээсээ хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Одоогоор “Наран туул”-аас түрээсээ нэхээгүй байна. Би энд 10 жил наймаа хийж байгаа.

-Дотоодод халдвар алдан, хөл хорьж магадгүй гэж эрсдэлээ хэр тооцсон бэ?

-Үнэндээ тэгж тооцож амжаагүй байхад хөл хорьчихлоо. Засгийн газар “Манай улс халдвар алдвал ямар арга хэмжээ авах бүх юм аа бэлдчихсэн байгаа” гээд онгироод байсан шүү дээ. Дотоодод халдвар алдсан ч хөл хорихгүй юм байна гэж төр засагт итгэж байсан юм. Гэтэл ямар ч бэлтгэлгүй байсныг нь өнгөрсөн хугацаанд бид харлаа шүү дээ.

Арваннэгдүгээр сард хөл хорио тогтоох үеэр би хятадаас бараагаа авч ирж таарсан юм. Дандаа өвлийн хувцаснууд. Гэтэл хөл хориод, 70 хоног гэртээ байлаа. Одоо өнөөх хувцаснуудаа үйлдвэрийнх нь үнээр ч хамаагүй зарж байна.

МОНГОЛ УЛС ЦАР ТАХАЛД ЯМАР Ч БЭЛТГЭЛГҮЙ БАЙСНЫХ НЬ ГОРЫГ ИРГЭД АМСАЖ БАЙНА

-Энэ сарын 23-наас хөл хориог дахиад сунгавал та дэмжих үү?

-Сунгавал ч сунгаг. Үнэндээ одоо ингэж нээлээ гээд бидний амьдралд мэдэгдэхүйц нөлөөлж байгаа юм алга. Хүнсний худалдааг нээчихээд барааг нээхгүй баахан удсаныг нь гайхдаг. Хүнс, барааны захад халдвар адилхан л тархана шүү дээ. Хүнсний захад хэчнээн олон хүн бужигнаж байгаа билээ.

Засгийн газар, УОК-т цар тахлын эсрэг арга хэмжээ авах ямар ч тодорхой бодлого, бэлтгэл алга. Хөл хорино, хорихгүй гээд баахан эргэлздэг. Одоо Цагаан сарын барилдааныг хийнэ, хийхгүй гээд л эргэж буцаад байна. Бөхийн барилдаан хийхгүй байсан нь дээр шүү дээ, яаж ч бодсон. Барилдаан чухал юм уу, иргэдийн эрүүл мэнд, амь нас чухал юм уу. Бөхчүүдээс халдвар илэрвэл холбоо нь хариуцах уу.

Цагаан сарын дараа дахиад хөл хорьвол би хүндэтгэнэ. Хамгийн гол нь хөл хорих хугацаанд халдварын голомтыг хумьж, дараасай. Өрх бүрээс шинжилгээ аваад, голомтоо хумих хэрэгтэй. Тэгэхгүй хэдэн хоног хориод, сулруулаад, ямар ч үр дүнгүй байгаагийнх нь горыг иргэд л амсаж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2021-02-05 08:30

Энэ хүмүүс бүгд л зөв зүйл ярисан байна. Гол буруутан нь засгийн газар өөр хэнч биш. Юуч бэлдээгүй байж бүх юм бэлэн “бид дарна бид бэлэн” гээд л сүржигнээд байсан одоо �##�ив тэр чинь нөгөө “сэлэм” д�##�айсан нөхөр маань ард түмнээ Ковидтой холчихоод өөрөө зугтаагаад “хулганы нүхрүү” орчихсон. Одоо өдөр тутамын амьдарлаа з�##�гуулдаг хүмүүс “хог” дээр хаягдсан, биднийг тоох сэхээтэй хүн цаана чинь үгүй. Оюутолгой гэсэн хүмүүс л байна яс юман дээр түүнийхээ учрыг сайн ойлгохгүй байх шиг байнаа “цаадуул” маань.

Zol
Zol
2021-02-05 09:45

Naa zavaan il zadgai ,zarj bgaa tsagaan ideegee butsalsan usaar ugaaj heregleerei.uchnuun gar damjin,deer ni baahan hun holhison gazriin um ymar oligtoi baiv gej,buun bactery.Tsagaan sar hiihgui Geed baihad teneed baihiin.manaih hiihgui geed heleed boloo shdee.Geree saihan tseverleed,ger dotroo heduulee tsailaad boloo shde.yaduugaa medehgui tsamaan nerelhuu humuus manai mongolchuud.hunjiliinhuu hereer huluu jiitsgeey.

Zochin
Zochin
2021-02-05 12:54

Baraan zah, hudaldaanii tovoo neegeed ch irged eruul mend ami nasaa bodood yu gej teruugeer ochihov dee. Gertee bgaa humuust hool ni bhad boloo, huvtsas baraa chuhal bish shuudee. Teghed hunsnii zah, delguurtei baritsaad neesengui geed bgaa humuus bodit baidald iim bn shuu dee. Bi l huvidaa baraanii delguur oroh yamar ch shaardlaga alga, huuhduud buten 3 sar gertee untlagiin huvtsastai l bn. Harin ch ene uyed huvtsas avbal bagadaad l mongonii garz bolohoor bn.

Зочин
Зочин
2021-02-05 18:01

Ямар ухнадсан хадмууд вэ хүнд ийм бодол тээлгээд эдийн засгийн боломж бололцоо хүнд үед цагаан сарыг өрх дотроо сэтгэлээ засаж тэмдэглэ, энэ их х�##�двартай үед айл хэсэхээсээ илүү өвчин тээж хүн амьтан хохироохоосоо санаа зовох ёстой.

Зочин
Зочин
2021-02-06 01:56

Gertee horiond baigaa humuust hool und, utasnii data negj, tseverlegeenii savan bok geh met l heregtei. Bi ch ene jil uvliin huvtsas gutal avna gej bodoj baisan bolovch horiond orood aznii yum geed avaagui munguu hemnesen. Tsagaan sar temdeglehgui geed hamaatan sadandaa helsen yu ch avahgui amar.

Холбоотой мэдээ

Back to top button