НИЙГЭМ
Гавьяатын тэмдгийг зохиосон Л.Батцэнгэл Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Л.Батцэнгэлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагналаа.
Тэрбээр Төрийн 14 одон медалийн эхийг бэлтгэсэн төдийгүй Ю.Цэдэнбал агсны туслахаар олон жил ажиллаж байсан юм. Эдгээр бүтээсэн тэмдгүүдийн нэг нь Гавьяатын тэмдэг.
Бүтээсэн шагналаараа энгэрээ мялаасан Л.Батцэнгэл “Гавьяатын тэмдгийг зохиосон зохиогч нь би. Миний бүтээсэн тэмдэг олон хүний энгэрт гялалзаж байгаад маш их баяртай байна. Би нийт 700 гаруй, төрийн 14 одон медалийн эхийг зохиосон. Энэ гавьяатын эхийг ч бас зохиосон” гэлээ.