НИЙГЭМ

ӨНӨӨДӨР: Цэцэрлэгт хүрээлэнгээр бүртгэсэн 32 байршлын талаар мэдээлнэ

Наймдугаар сарын 05-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Гранд хилл” зочид буудалд “Хойт, төв, зүүн Азийн гүний геологийн процесс ба металлогени” төслийн IV үе шатны судалгааны ажлын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99160069

09.00 цагт “Новотел” зочид буудалд Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын Тооллогын Товчоо хамтран “CSPRO Android Mobile Data Collection” сургалт зохион байгуулна. Утас: 99778498

09.00 цагт МУБИС-ийн хичээлийн А, Б байранд “Сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүй” үндэсний сургагч багш бэлтгэх сургалт эхэлнэ. Утас: 99012549, 86061497

11.00 цагт Нийслэлийн Амгалан амаржих газарт “JCI Монгол” байгууллагаас нярайн шарлалтыг хэмжих багаж, дулаацуулагч ширээ, инкубатор, шарлагын аппарат болон эх, нярайн амралтын өрөөний буйдан, ус цэвэршүүлэгч төхөөрөмж хандивлана.

Хангарди ордны III давхарт Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "Нийтийн эдэлбэр газар" буюу иргэдийн амарч, зугаалах цэцэрлэгт хүрээлэнгээр шинээр бүртгэсэн 32 байршлын талаар мэдээлнэ. Утас: 88049313

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button