НИЙГЭМ

“Үлэг гүрвэлийн төв музей”-г татан буулгахгүй гэв

Үлэг гүрвэлийн төв музей шинэ танхимаа нээсэн өдрөө татан буулгах тушаал сонсож, үзмэрүүд нь Байгалийн түүхийн музейтэй нэгтгэгдэхээр болсон тухай мэдээлсэн. Засгийн газрын 281 дүгээр тогтоолын дагуу эл үйл явдал болж буй. Харин энэ талаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Даваацэрэн,

“Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгахгүй. Музейн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Засгийн газрын тогтоолын дагуу Байгалийн түүхийн музейтэй нэгтгэхээр болсон гэдэг нь хоёр музейн эд хөрөнгө, үзмэрүүд нэг данстай л болно гэсэн үг. Хүмүүс бүх үзмэрийг нь зөөгөөд, шилжүүлчих юм яриад байгаа. Үлэг гүрвэлийн төв музей хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж, төлөвлөгөөний дагуу танхимууд нэмж, тохижуулна” гэсэн тайлбарыг өгчээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button