НИЙСЛЭЛ

ТАНИЛЦ: Нийтийн эдэлбэр газарт хамаарах 32 байршил

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай 32 шинэ газрыг албан ёсоор зарлажээ. Нийтийн эдэлбэр газрын тухай өнөөдөр /2019.08.05/ тус газрын менежер төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Отгонбаатар мэдээллээ.

Цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамир хийх талбай, авто зогсоол, оршуулгын газар гэх мэт газрын нийтийн эдэлбэр газар хэмээн үздэг байна. Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийслэлийн иргэдийн ая тухтай амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай боломжоор хангахын тулд нийтийн эзэмшлийн талбайнуудыг тохижуулж байгаа бөгөөд энэ удаа 32 байршил дахь нийтийн эзэмшлийн талбайг зарлав. Ийнхүү зарласан нь нийтийн эзэмшлийн талбайг хувь хүн, ААН-д алдахаас сэргийлэх, нийтээрээ хяналт тавих давхар зорилготой юм.

Цаашид зарлагдсан 32 газарт барилга бариулахгүй, аргачлал, тохижилтын ажлыг дүүргийн засаг дарга нартай гэрээ байгуулан жил бүр дүгнэж ажиллах юм байна.

Төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж нийтээр эзэмших хэд хэдэн газрыг бусдад эзэмшүүлсэн тогтоолыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчингүй болгожээ. Үүнд,

  • УДЭТ-ын өмнөх талбайг Улаанбаатар капитал компанид 15 жил эзэмших эрх өгсөн байсныг хүчингүй болгосон
  • МУИС хичээлийн 2-р байрны урд тал
  • Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнгийн талбай
  • Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутан дэвсгэр тэмээтэй хөшөөний талбай гэх мэт багтжээ. ​

Нийтийн эдэлбэр болгосон 32 газрын байршил

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

21 Сэтгэгдэл

  1. Antibiotics Canada Over The Counter Propecia Analisis Nebenwirkungen Viagra Und Diabetes [url=http://rxbill7.com]cheap cialis[/url] Vipps Pharmacy Canada Viagra

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button