ДЭЛХИЙНИЙГЭМ

НҮБ-аас дэлхий дахиныг нүүрсний бүх төслөө цуцлахыг уриалжээ

Өчигдөр PPCA байгууллагын дээд чуулганы нээлтэд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш оролцсон байна. Энэ үеэрээ дэлхий даяар хэрэгжихээр төлөвлөгдсөн бүх нүүрсний төслүүдийг цуцлахыг уриалжээ.

PCCA бол нүүрс шатааж, эрчим хүч гаргах дадлыг төгсгөл болгох зорилго бүхий олон улсын байгууллага юм. Анх 2017 онд Их Британи, Канадын Засгийн газар хамтран PCCA-г байгуулсан бөгөөд Их Британийн хувьд 2024 онд гэхэд нүүрсээр ажилладаг бүх станцуудаа хаах зорилт тавьсан гэнэ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш чуулганы нээлтэд үг хэлэхдээ:

“Дэлхийн бүх улсын засгийн газрууд, хувийн компаниудад гурван шаттай арга хэмжээ авахыг уриалж байна.

  • Нэгдүгээрт, төлөвлөгдсөн бүх нүүрсний төслүүдээ цуцлах
  • Хоёрдугаарт, олон улсын хэмжээнд нүүрсний цахилгаан станцуудыг санхүүжүүлэхээ болих
  • Гуравдугаарт, нүүрсний салбарын ажилчдыг өөр салбарт шилжүүлэх” хэмээн ярьжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button