Нийгмийн

"Салхит'-ын ордод холбоотой 10 шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхээр дахин ханджээ

Салхитын мөнгөний орд газартай холбоотой авлига авсан шүүгч нар дахин ил болж эхэлсэн талаар АТГ-аас мэдээлэл хийх үеэрээ хэлсэн.

Тодруулбал, тус орд газрын тусгай зөвшөөрөл, лиценкийн нэр шилжүүлэх гурван шатны шүүх хуралдааны үеэр авлига авсан нэр бүхий арван шүүгчийн нэр нотлох баримтын хамтаар ҮАБЗ-д хүргэгдээд байгаа аж.

Ийнхүү удахгүй дахин арван шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлсэний дараа авлига авсан хэргийг нь АТГ-аас хэрэг бүртгэл үүсгэн шалгаж эхлэх юм байна.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зургаадугаар сарын 27-ний өдөр хуралдаж Ерөнхийлөгч зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Учир нь Салхитын мөнгөний орд газрын тусгай зөвшөөрөл, лиценз эзэмшигч нарын нэр шилжүүлэх шүүхийн маргаанд холбогдон их хэмжээний авлига авсан нь тогтоогдож найман шүүгчийн баримтыг АТГ-аас баримтжуулсан байдаг.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-14 18:10

Lupin Cephalexin Priligy Tratamiento Para La Eyaculacion Precoz [url=http://cialibuy.com]Cialis[/url] Cephalexin And Diabetes

Холбоотой мэдээ

Back to top button