ДЭЛХИЙ

Монгол улсад айлчилж буй Марк Эспер юу гэж жиргэв

АНУ-ын Батлан хамгаалан яамны сайд, Пентагоны тэргүүн Марк Эспер өнөөдөр /2019.08.08/ Монгол улсад айлчлал хийж буй. Тэрбээр шинэхэн ажлаа хүлээж авсан даруйд нэр бүхий улсуудаар айлчлал хийхээр төлөвлөсний дотор манай орон багтсан юм.

Түүний өөрийн твиттер хуудас дахь жиргээнүүдийг сонирхоё.

Монголд буулаа! Америк-Монголын дундын үнэт зүйл, хамтын ажиллагааны хүч чадал болоод дэлхийн ардчилал, эрх чөлөөнд хувь нэмрээ оруулж буй бидний оролцоог дахин бататгахаар тэсэн ядаж ирлээ.

Өнөөдөр, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд бид хоёр Америк-Монголын нийтлэг үнэт зүйл болон ардчилал, хүний эрхэд бий болгох ёстой оролцооныхоо талаар ярилцлаа. Бид цаашид хамтын ажиллагаагаа улам хүчирхэгжүүлж, зорилгодоо хүрэхийн тулд ажиллана. Та бүхний "гуравдагч хөрш” болохдоо бахархалтай байна.

Манай хоёр орны нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон морь танилцуулах арга хэмжээнд тун баяртай оролцлоо. Үнэнхүү агуу ёс заншил!

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button