ОРОН НУТАГХУУЛЬ

Амиа алдсан харуулын дарга ба 20-25 жилийн ял төлөвлөсөн байлдагчдын хэргийн ЦААНА

Сүүлийн хэдэн өдөр хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөсөн хэрэг анхаарлын төвд байна. Тодруулбал Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Баянтоорой заставын хугацаат цэргийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 8-ны 18:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан. Улмаар гурван хоногийн дараа уух усгүй, идэх хоолгүй болсон байхад нь уулын орой дээрээс олсон. Ингэхдээ буун дуу гаргахгүй, эрсдэл гаргахгүй хэмээн аав ээжийг нь Ховд аймгаас авч ирж, урдаас нь явуулж тайвшруулж байж баривчилсан гэх. Тэдний хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд хэргийг тэнд нь шийдвэрлэх аж.

Талийгаачийн хувьд Ховд аймгийн харьяат бөгөөд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Шүлэг бичиж, яруу найраг уншдаг авьяастай нэгэн. Түүнчлэн ар гэр, ойр тойрны хүмүүсийн хэлж буйгаар элдэв зан, характер гайгүй, төлөв томоотой залуу байсан гэх. Эхээс хоёулаа бүтэн өнчин өссөн залуу юм байна. Ард нь үлдэх гэргий, бүлтийтэл харуулдах гурван үртэй аав хүн гэдгийг байлдагч Х буудахаасаа өмнө ойлгоогүй нь даанч харамсалтай. Бид талийгаачийн гэр бүлийнхэнтэй холбогдох гэсэн боловч ажил явдал гээд хүнтэй үг солих ч сөхөөгүй хүмүүс байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм.

ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ЦЭРГҮҮДИЙГ ЗӨВТГӨХ АРГАГҮЙ. ГЭХДЭЭ…

Тухайн үед яг юу болов. Яагаад алба хааж, хил манаж байсан цэргүүд гэнэт даргыгаа хөнөөх болов гэдэг асуудал эргэлзээтэй, асуудал дагуулсан хэвээр байна. Мэдээж хилээ манаж, үүрэг гүйцэтгэж байсан цэргүүд хүний аминд хүрнэ гэдэг бол байж боломгүй үйлдэл. Энэ бол эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Дээр нь зугатаасан. Энэ нь хуулинд бичсэнээр бол эх орноосоо урвасан, торгон хилээ орхиж зугтсан гэмт хэрэг. Тэднийг зөвтгөх аргагүй. Гэхдээ…

Хэрэг явдлын талаар Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Өргөсөн тангарагаасаа няцаж, хүний аминд хүрээд зугтсанд харамсаж байна. Амиа алдсан дарга цэргүүдээ шүлэг уншиж өгдөг сайн хүн байсан. Дэглэлт, дарамт байгаагүй хэмээн ярьсан. Гэхдээ энэ хэрэг явдлаас хэдхэн хоногийн өмнө нэгэн цэрэг согтуу даргадаа зодуулж, харамсалтайгаар амиа алдсан учраас хүн бүрийн толгойд дэглүүлж, дарамтлуулахдаа тэсэлгүй даргаа хөнөөсөн юм биш биз гэх бодол хамгийн түрүүнд буусан.

Мэдээж хэрэг явдлыг холбогдох хууь хяналтын байгууллага шалгаж буй. Цэргүүд ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээгээд ялаа эдэлцгээх нь тодорхой. Гэхдээ үүний цаана цэргийн дэглэлт, дарамт гэх системээрээ бугласан буглаа байгаад, үнэхээр түүнийг нь тэвчиж чадаагүй цэрэг айж мэгдсэндээ ийм хэрэг өдүүлээгүй биз дээ гэх хардлагыг огтоос орхиж болохгүй. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт 19 настай залуусыг гэр бүлийн хүмүүжил муутайгаас хүний аминд хүрлээ гээд хэргийг хаахаас илүү цаана нь юу болов, ийм хэрэг өдүүлэхэд юу нөлөөлөв гэдгийг ил болгох нь чухал байна.

-ХЭРГИЙН ШАЛГАЛТ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙХАД ЦЭРГИЙН АНГИЙН СЭТГЭЛЗҮЙЧИЙН ДҮГНЭЛТ ЯАГААД ЗАДРАВ-

Сүүлийн хэдэн өдөр хэвлэлүүдээр гарсан мэдээллүүдийг дүгнэвээс тухайн хоёр цэргийг л буруутгах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал “Хоёр цэргийг сэтгэл зүйн хувьд тогтворгүй байж болзошгүй хэмээн отрядын сэтгэлзүйч нь дүгнэж байсан. Тэр ч бүү хэл сэтгэлзүйд нь туслалцаа үзүүлж амжаагүй байсан. Хоёр байлдагчийн нэг нь ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа нэлээд хэдэн танхимын цонхыг ямар нэг шалтгаангүйгээр хагалсан нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй гэж үзэх үндэслэл болсон. Харин нөгөөх нь бусдыг даган дуурайж юу ч хийж болзошгүй гэж отрядын сэтгэлзүйч нар нь дүгнэсэн. Түүнчлэн байлдагчид байлдааны сумаа дутаасан, дурангаа хагалж гэмтээчхээд харуулын дарга нь зэмлэнэ гэхээс айсандаа уг ноцтой хэргийг өдүүлсэн бололтой” гэх мэдээллүүд. Энэ ноцтой хэргийн үед шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байх үед Хилийн цэргийн байгууллагын сэтгэлзүйчийн дүгнэлт яагаад задрав. Хэрэгт холбогдсон цэргүүдийг буруутгах зорилтот “чулуу шидсэн” юм биш биз. Хардах сэтгэгдэл төрүүснийг нуух юун.

-БАЙЛДАГЧ Х “МАРГААШ ЦАГДААД ЯВААД ОЧВОЛ ЯАХ БОЛ” ХЭМЭЭН ХАМААТНЫ АХ РУУГАА ЯРЬЖЭЭ-

Бид үнэнд нийцэх мэдээллийг түгээх үүднээс Ховд аймгийн Чандмань сумын хэд хэдэн иргэнтэй холбогдсон. Гэвч цагдаа, сумын удирдлагын түвшинд хэргийн талаар ямар ч мэдээлэл гаргахгүй, иргэдийнхээ “амыг барих” чиглэл өгсөн гэх. Өөрөөр хэлбэл алба хаагч Х-г ямар хүүхэд байсан, зан ааш нь ямар байсан талаар үнэнийг өчих хүн олдсонгүй. Гэхдээ бас хоосонгүй.

Эх сурвалжаас авсан мэдээллээр хүү даргыгаа буудчихаад гар утсыг нь аван зугтжээ. Улмаар гэрийнхэн рүүгээ залгасан ч холбогдох боломжгүй байсан учир нагац ахтайгаа ярьсан байна. Ингэхдээ “Харуул гарахад зодоод явуулсан. Харуулаас бууж ирээд буугаа шалгаад байж байхад дарга “ална аа” гээд ирэхээр нь сандраад гохоо атгачихсан. Маш их айж байна. Маргааш өглөө цагдаа нар дээр өөрөө очвол яах бол” хэмээн хамаатны ах руугаа ярьсан гэх.

Түүнчлэн дээр бичсэнчлэн сэтгэлзүйн асуудалтай огт байгаагүй аж. Харин ч цоглог, нутаг орныхондоо тустай, цайлган хүү байсан байна. Тэрбээр аав ээж болон дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг бөгөөд хөдөө мал малладаг жирийн нэг айл гэнэ. Сүлжээгүй газар ихэвчлэн байдаг учраас хүүтэйгээ хааяа утсаар ярьдаг байсан гэх бөгөөд аав ээж нь очиж уулны оройгоос буулгаж ирэхэд нь тураад, “яс арьс” болсон байжээ.


-БАЙЛДАГЧ Х АРХИ ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ, МОНГОЛ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭДЭГ БАЙЖЭЭ-

Түүнчлэн хүү архи, тамхи хэрэглэдэггүй, монгол бөх сонирхон хичээллэдэг байсан бөгөөд утсаар ярих бүрдээ янз бүрийн данс руу мөнгө шилжүүлж авдаг байсан аж. Ар гэрийнхэн нь тамхи татахгүй байж мөнгөөр яадаг юм бол гэж боддог байсан ч шилжүүлдэг байсан байна. Цэргийн албанд ч өөрийн дур сонирхлоор явсан бөгөөд анхны зарлан ирэхэд алба хаагаад ирнэ ээ хэмээн баяртай байсан ч тэнд очоод хүний аминд хүрчихнэ гэж төсөөлөөгүй биз.

Эх сурвалжаас авсан мэдээллээр Хил хамгаалах ерөнхий газар болон холбогдох хууль хяналтын байгууллагаас аав ээж , ах дүү нарыг нь хэвлэлийнхэнд дахиж огт “ам нээж болохгүйг” сануулжээ. Түүнчлэн тэд өмгөөлөгч хөлсөлсөн бөгөөд хүүгийнхээ төлөө эцсээ хүртэл явахаар шийдсэн сурагтай. Учир нь тэд хүүгээ зүгээр л хүн буудчих хүн биш гэж үзэж буй юм.

-Х,М НАР 20-25 ЖИЛИЙН ЯЛ СОНСОНО-

Харуулын даргаа хөнөөсөн Х,М нар одоо цагдан хоригдож буй. Тэдэнд хэд хэдэн зүйл ангиар ял төлөвлөөд байна. Тодруулбал,

  1. Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн “бүлэглэж, албан үүрэгтэй нь холбогдуулж бусдын амийг бүрэлгэсэн”
  2. 28.2-ын “дарга, захирагчаа эсэргүүцсэн”
  3. 28.5-д заасан “цэргийн албанаас оргон зайлсан”
  4. 28.15 “хилийн алба хаах журам зөрчсөн”
  5. 17.2-т заасан “Бусдын эд хөрөнгө дээрэмдсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцоод байна. Дээрх зүйл ангиудад заасан ялын хэмжээнээс үзвэл Х,М нар 20-25 жилийн хорих ял сонсох нь.
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

120 Сэтгэгдэл

  1. Төрийн ####бан хаагч дарга . Махбол архи ууж. Санаатайгаар хүн Зодож ####чихаад 10 жилийн ял авсан. З####уусыг өмөөрөөгүй. бас хичнээн их дэглүүлж байсан ч хүн ####на гэдэг ####сан хүнээсээ илүү араатан болсон гэсн үг. Ямартаа ч . Махболоос цөөн жил оноох байлгүй.

  2. Офицерээ буудаж ####сан, хилийн манаагаа орхиж зугатсан явд####д ш####таг ш####тгаан харин ч бхгуй бх шүү. Сэтгэл зүйг нь ойлгоод байв#### энэ цэргийн бүх байгууллагыг татан буулгаад монгол ямар ч батлан хамга####ах хүчгүй болсон нь дээр.

  3. т####ийгаачийн буруу байлаа чгэсэн хүний аминд хүрнэ гэж байж болшгүй асууд#### үхсэн хүн үг хэлэхгүй гэж худлаа ярьж болохгүй байхаа

  4. цэрэгт явах шоронд суух хоёрын шоронг сонгодог болжээ. Шоронд арай ингэж өдөр бүр ш####тгаангүй зодож нүдээд тамладаггүй байх гэж бодож дээ

  5. За боль оо, фб дээр байсан энд тэндхийн золбин домэйн хаягуудаар ханд####т авах зорилгоор бичсэн байсан хов живүүдийг нийлүүлээд бичцэн байна шд????????????
    Яг танайх өөрсдөө эрэн сурв####жлаад шинээр бичсэн юм юу ч ####га. Хүн ####сан хүмүүсийг зөвтгөх хандлага илэрхийлж байгаа танай сайт????????????

  6. Даргаараа цэнэгтэй буу хүзүүндээ тулгуулчаад дарга захирагчаа эсэргүүцсэн гэдэг ял авах нь зөв үү? Аргагүй хамга########т юм биш үү?

  7. Mash haramsaltai manaid l ganzhan bdag tseregiig darga zodoj bolno gej ene baidaliig uurchluhgui bol hun uheed l saihan zaluuchuud shorond orood hereg algaa aaw eejiinhee hajuud bsan bol

  8. Зүв зүгээр буудна гэж байхгүй. Байнгын дарамтанд бсан болоод л буудсан байх. Эцэг эх нь тэр шилжүүлэг хийсэн данснуудыг сайн ш####гуул. Тэр дарамтлагч нарын данс байгаа

  9. Хоёр з####уугийн ####даа оноог зөв шударгаар шүүх хэрэгтэй. Үнэн гэж байдаг юм бол эцсийг нь үзэх ёстой.

  10. худлаа юм битгий сэв, зориуд санаатайгаар ####сан байсан, өмнө нь бай буудаж сургууллиж, би ####дв#### чи буудаарай нтр гэж үгсэн хуйв####даж, 3 удаа буудсан, буу санамсаргүй ####дсан гэчихжээ, 3 удаа санамсаргүй ####дах? ####уурчин урвагчдыг битгий өмгөөлөөд бай

  11. Цэргийн ангид хоолыг нь хүртэл чанг####даг юм байна ш дээ. Түүнээс тэгж турна гэж юу байхав дээ.Харин сүүлийн үeд шоронд ####ба хаасан хүмүүс чинь өнгө зүс ороод аятайхан болдог байна лээ ш дээ. Eрөнхий сайд байсан Эрдэнэбатын ямар болсоныг харахгүй юу. Одоо идэж уусан сахилгагүйтсэн хүмүүсийг цэрэгт явуулчихмаар юм биш үү.

  12. Хилийн цэргийн дарга нар худлаа ярьж байна дарамт бол байгаа болхоор хоёр цэрэг хэрэгт орлоо харамс####тай байна харуулын дарга нар байнга мөнгө нэхдэг нь асууд#### фактгүй цэрэг гэж бараг байхгүй эцэст нь хоёр цэрэгт хэлэхэд хэмх зодоод хаячихгүйдээ.

  13. мэдээж дарга нар өөрсдийнхөө арьсыг хамга####на, ####ь ч армид яагаад хүнтэй хүн ёсоор харьцаж болдоггүй юм бэ. Хүний нялх үрийг аваачиж ярг####ж дарамтанд оруулчихаад тангарагаасаа няцсан ч гэх шиг, ####уулсан ч амаа нээхгүй гэсэн тангараг байдымуу. Энэ хүүг өмөөрөөгүй ээ, угаасаа манай нийгэм тогтолцоо нэг л биш бна

  14. Иш хөөрхий 3 нялх үр хэцүү байна даа.Эцэггүй өснө гэдэг амьдын там.Цэрэг бол хүүхэд хүмүүжүүлдэг цэцэрлэг биш.Эр бяр нь сэтгэн бодох чадвар нь жигдэрсэн нас шүү.Дарга цэргийн хүүхэд гэлтгүй бүгдийг цэргийн ####ба ха####га.Тэгэж байж эх оронч сэтгэлгээтэй иргэн бүр төлөвшлийн хүмүүс болно.Дүйцүүлэх цэргийн ####быг 100 сая болго.ЕРӨНХИЙ сайд эмэгтэйчүүдийг цэргийн ####ба ха####гадаг болгоно гээд байсан.Тэрэн шиг үлгэр байхгүй ээ.Цэргийн ####быг 2 жил болго.Тэгэж байж цэрэг болноо.Хэн цэргийн ####ба хаана тэр хүнийг ажилд хамгийн түрүүнд авдаг хууль батла.Цэргийн ####ба хаагаагүй бол төрийн ####банд ажиллуулахгүй хуулиа баримтла.Цэргийн ####ба хаасан 1 жилийг 2 юм уу 3 жилээр тооцож нийгмийн даатг####д нь оруул .Тэгэж байж монгол эрчүүд төлөвшинэ. Эх оронч сэтгэлгээтэй болноо

  15. Ene 2 zaluud dargiigaa buudsan gej 20-25 jil yallaj bgaa shigee, tsereg zaluug zodsoir bgaad alsan tsergiin dargad mon adil yal ogoh heregtei. Huuli buh hund ijil tegsh uilchleh yostoi bizdee?

  16. Хөнжил гудас буу зэвсэгээ үүрээд 10км ын марш тактикийг сургуулилтанд 2 жил түрүүлж байлаа.Үүнийг дэгдэлт гэж бодож болохгүй.Аяга х####бага дуу гарг####аа гээд хоолноос нь аваад гардаг дэгдэлт гэж ойлгоод байна уу үгүй шүү. 50 иас дээш суниагаад сонос эргэдэг хүнийг эх орны цэрэг гэдэг юм.Нэг нь ####даа гаргав#### бүгд хариуцлага хүлээдэг.Үүнийг зэрэг буюу цэрэг гэдэг юм.Эгзэгтэй үед бүхэл хувцастайгаа буугаа тэврээд даргынхаа туша#### хүлээгээд байдаг нь цэргийн ####ба юм.Буугаа үүрээд зугтаасан хүнийг урвагч гэдэг юм.

  17. Та нарын ах дүү хамаатан саданг буудсан бол. 3 нялх хүүхэдийг өнчрүүлсэн бол та нар яах уу битгий ингэж туйлширч бай та нар дунд ####ба хаасан хүн байхгүй цэргийн амьдр#### мэдэхгүй байж монголын армийг муулах хэрэггүй ####баа хаасан хүмүүсээс армиа муулах хүн та нар олохгүй

  18. Үхсэн хүнээс өшөө авдаггүй л гэдэг. Гэхдээ тэр харуулын даргаас л бүх зүйл болсон байж таараа шүү дээ. Тэрний олхойгүй овилгогүй араншин л айлын хүүхдийг шоронгийн хүн болгон хувирг####аа. Хар ус гудрах, хүнийг дээрэлхэж даапа####ах золбин араншингаа дарсан бол өдийд юу гэж ийм юм болох вэ.Өөрөө ч яахав үхэж д####д ороод өт хорхойны хоол болдог л юм байж. Нэг муу хогийн шаар хорвоогоос яваа л биз. Энэ сайхан з####уусын амьдр####ыг эргүүлсэн үйлийн үр эргэх төрөлд чинь ч дагах л байхдаа. Бас ардаа үлдэж байгаа хань үр хүүхдээ ямар байд####д орхихоо хар ус гудрахаасаа өмнө төсөөлж бодох л байсан даа. Цэргийн ####бан хаагчид гэж бүхэлдээ төрийн хувцастай золбин архичид байдаг нь үнэн шдээ. Энэ хогийн шаарын үхлээс олон хүн дохио авч бусадтай зүй бус харьцдаг араншингаа эртхэн татсан нь дээр дээ. Тэгвэл ахиад ингэж олон хүнийг нулимсаар гараа угаачихаад д####д ордог хогийн шаарнуудын цуваа татрахад бага ч гэсэн хувь нэмэр болно. Цэргийн дэглэлт гэдэг чинь Оросоос гар####тай. Жинхэнэ Монгол арми бол з####уудаа эрдмээ өвлүүлж зүрх зоригийг нь тэтгэдэг байсан. Тиймдээ ч жинхэнэ баатруудын өлгий байсан ирсэн орон шүү. Одоо л шорон зантай хамуутай хэдэн архичид энэ ####быг дүүргэчихээд байгаа болохоос…

  19. Ялзарсан авилгачид үүрлэсэн чадамжгүй сэтгэлгүй шун####тай ашиг хонжоо хайсан танил т#### болон төрөл садангаараа холбогдсон хуулийг өөрсддөө тохируулж уландаа гишгэсэн Төрийн ####баны бүх удирдлагуудтай гарч буй Гэмт бүх хэргүүд шууд холбоотой !!!!!!!!!!! Эхлээд авилгачдыг цэгцэлж ########уулж хуулиа мөрдөх нь маш чух#### болоод байна !?!?!?!?!?!??

  20. тэгээд зөв амьдрах нь яасан юм, санаатайгаар үгсэн хуйв####даж, бай буудаж сургуульлаж, би онохгүй бол чи бууд гэцгээж, 3 удаа буудаж хүн ####ах нь зүгээр үү тэ, санамсаргүй сум 3 ####дсан уу, зодууллаа, дарамтлууллаа гээд ийм харгис хэрцгий үйлдэл гаргах нь зөв үү, ахлагч нь ч гэсэн бас л айлын нандин үр, ард нь 3 нялх хүүхэд нь яах юм бэ, 19 тэй эрийн цээнд хүрсэнүүд нялх юм бол? хил дээр буудаж сургууллисан гэх шиг, д####имдуулаад хятадын т####аас бууд####цаж, зөрчил гарв#### яа байсан бэ, өмөөрөх юмаа олж өмөөр

  21. Маш тодорхой хэрэг юмдаа,харин учир ш####тгааныг нь их үнэн зөв гаргаж цаашдаа анги нэгтгэлүүдэд урьдчилан сэргийлэх т####аар сайн ажил зохиох хэрэгтй,сайхан зан харьцаатай шүлэг бичдэг хүнийг зүв зүгээр байж байгаад буудаж ####на гэж байхгүй,чухам юунаас болсон бэ?тэр ш####тгааныг л цагдаагийнхан маш үнэн зөв олж тогтоох хэрэгтэй юмдаа,тогтоох биздээ

  22. Zzzzzz шүлэг бичдэг гээд хүн харгислах ёстой юу. 2 цэрэгт биш өөрийнхөө харгис нөхөрт гомд 3 хүүхэд нь том болно ш дээ боддоггүй амин хувиа бодсон аав вэ .Хайран хүүхдийн амьдр#### үгүй хийж бурхны оронд з####арлаа даа.

  23. яргачидтай өөрсдийнх нь аргаар л тэмцсэн байна, ####ах гээд ирж байгаа яргачингаас өрсөж аргагүй хамга########т хийж.

  24. С.баяр, баярцогт, сайханбилэг, элбэгдорж, энхсайхан, да ганболд гэсэн улс орноосоо урваж монголд маш их хохирол учруулсан жинхэнэ урвагчдад ганц нэг жил өгсөн болоод буцаагаад гаргачихдаг. аргагүйн эрхэнд өөрийгөө хэтрүүлж хамга####сан з####уучуудад хорь гучин жил өгдөг. Энэ одоо шударга явд#### уу

  25. Цэрэг зодоод ####сан ахлагч хэдэн жилийн ял авахаар төлөвлөсөн бол. Буудаж ####сан цэргүүд 20-25 жил юм бол, зодож ####сан ахлагч ч гэсэн 20-25 жил авч шоронд орох ёстой.

  26. 28.2 дарга захирагчаа эсэргүүцсэн гэдэгтээ нэмэлт зүйл анги тусгамаар юм (дарга захирагчийн эсрэг аргагүйн эрхэнд санаатай болон санаандгүй эсэргүүцэн х####дсан ) мөн (дарга захирагчийн дарамт шах####таас хамааран өөрийгөө хамга####сан)

  27. Ална гээд хүрээд ирэхээр амиа хамга####на биз дээ Аргагүй бие хамга########т бишүү Хэний дансруу хэдэн төг шилжүүлснийг нь ш####гуулб#### таарна .Дарамт####даг бсан нь тодорхой бна . Хайран хүүхдүүд миний хүүхдүүдээс ялгаагүй нялх амьтад муусай тэнэг юмнуудаас болж бгаам ????????????????

  28. хүн ####ах хүртлээ доошоо орно гэж байх уу, хилийн цэрэгт дарга нарын дарамт гэхээр юм бараг байдаггүй, цаөөхөн хэдэн хүнтэй, нэгийгээ үгүйлдэг газар шүү дээ, ухамсар ####га, цэргээс шорон дээр байна гэж бодсон юм боловуу, үнэхээр дарамт####даг байсан бол хээр ядаж зодож, айлгаж, дээд удирдлагадаа хэлэх зэргээр эр хүн арг####наа даа, нөгөө хоёр цэрэг л үнэнийг хэлнэ дээ

  29. Tserguudiig buruutgah geed ydcihsn umbe! Nuguu tsergee zodoj alsan darga 5han jilin yl hedhen jiliin mungu uguul ungurdg hunii amiig tiim ocuuhneer uneldeg bhd ygad 2 tseregt 25jiliin yl ugnu gj, edneer zuil angiud niilsenc 25 jil hurmeergui baimaar um! Ter tserge alsan dargiinha jiliin nemec! Hergiin uneniig bish heterhi neg taliig barisn niitlel oruulhaara icdqmu

  30. Өмнө нь 1000н сайн хүү бсан гээд яахуу дээ одоо ####уурчин нэртэй үлдсэн насаа шоронд өнгөрөөлөө харамс####тай ….

  31. Үнэхээр л сэтгэлзүйн асууд####тай бол хилийн манаанд гаргахгүй шдээ сэтгэлзүйн асууд####тай болон эрүүл мэндийн ш####тгаантай бол харуулд гаргах нь буруу шдээ тэгээд ч тэр дарга үлгэр уншдаг байсан нтр тийм зав хаа байна цэрэгүүдийг дарамт####ж худлаа зүйлс л бичүүлсэн байгаа шүү дээ

  32. Хар з####уугаараа хүүхдүүд шүү дээ. Амьдр####д хөл тавьж ч амжаагүй байж аавынд 20 жил сууна гэдэг. Цаазын ял шиг л сонсогдож байна. Үнэхээр үнэхээр харамс####тай. Хүний аминд хүрсэн үйлдлийг нь өмөөрөх эцэсгүй гэвч үнэхээр харамс####тай.????

  33. БАЛИАР ЗАВААН БҮДҮҮН ГҮЗЭЭТЭЙ ДАРГА НЭРТЭЙ ЭНЭ ЖАНЖИН ШТАБАА БУУЛГААЧ ЭЭ ЯЛЗАРСАН ЮМНУУД

  34. БАЛИАР ЗАВААН БҮДҮҮН ГҮЗЭЭТЭЙ ДАРГА НЭРТЭЙ ЭНЭ ЖАНЖИН ШТАБАА БУУЛГААЧ ЭЭ ЯЛЗАРСАН ЮМНУУД

  35. Hil hamgaalj baigaa tserguudee shaltgaangui bolon shaltgaan garanguut zodoj , daramtalj baigaa tsergiin darga geh humuus Harin esregeeree eh keh ornoosoo urvagchid. Mongol ulsiin zevsegt huchin, jil hamgaalah albanii ner turiig gutaaj, niigemd tseregt yavah zaluusiin sonirholiig buuruulj bui notstoi gemt hereg.

  36. Энэ ком бичсэн хүмүүс бнаа хууль гууль болгосон хилийн тухай а байхгүй учираа мэдэхгүй амныхаа хэмжээгээр бурах юмаа ….хэнийх нь зөв бурууг та нар шийдэж ял өгөхгүй монгол улсын эрүүгийн хууль гэж бна ……####уурчин өмөөрөөд байгаа 2 цэрэгтээ адилхан сэтгэл зүйтэй хүмүүс бна тэхүү танхай б####мад м####аар ярьв#### эргүүтсан төлөг гэдэг билүүү …2 цэргийн ямар хүн вэ гэдэг нь ойлгомжтой байхад хөөрхий хүүхдүүд нтэр …хүний амь хямд биш тэхүү зодуулсан хүн эм тан уугааад босоод ирнэ ..энэ 2 дарамтлуулсан бол энэ золбин б####мад танхай зангаасаа болж зодуулдаг бсан бж лдээ ..шоронд ухаарах блгүй гэмших байлгүй 25 жил 45 нас гэдэг яаана даа хүүхдүүд минь харамс####тай хүн ####аагүй бол хөнгөн тусах блаа зүгээр л мөрөөрөө ####га болохгүй хил даваад ########ахгүй

  37. Хүний амь бүрэлгэсэн хоёр урвагчид зохих ялыг нь үүрүүлэх шударга. арчаагүй 2 гоожуураас болж 3 бяцхан үрс насаараа эцэггүй өсөх з####уу бүсгүй ханьгүй сэтгэлийн арилшгүй зовлонд үлдлээ. ганц жилийн ####ба хаах чадваргүй үхээнц гоожууруудыг өмөөрөх ямар ч ш####тгаан үгүй.

  38. Setgel zuin togtvorgui baidaltai gedeg n yag yu gej bgan? Setgetsiin uurchlulttei gej bgmu? Zuv zugeer bjad tsonh hagaldag bsn genuu? Tiim hun tsergiin alband tentsehuu?

  39. АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ. ЯРГАЧДЫН ЭСРЭГ АМИА ХАМГААЛСАН. ШҮЛЭГ УНШИЖ ӨГДӨГ Ч ГЭХ ШИГ ШААНА БИЗ ЛАЛРУУД

  40. ##### ##### ##### #####. baildagch nariig zodoj tamlaj alahaar 1 2 jiliin yal eswel tushaal buurah geh met shiitgel avch baihad darga nariig zowlongui getelgeheer 20 30 jiln yal avah uu. yu shaagaad baigaa ym. hairan zaluusaa alaad, setgel medreliin uvchtei, tahir dutuu bolgood, shorond nasaar ni hataagaad duusgalaa lalruudaa. bi odoo 18 nastai udahgui tsergiin anhnii zarlan irne. tseregt yvhiig ih husdeg gehdee iim baihad yaj aav eej duu naraa orhiod iim lalriin ymand yvah ym. amid ireh batalgaa baina uu. tsergiihen gej bur ylzarsan #####nuud baih ym. ashiggui nowshnuud.

  41. baildagch nariig zodoj tamlaj alahaar 1 2 jiliin yal eswel tushaal buurah geh met shiitgel avch baihad darga nariig zowlongui getelgeheer 20 30 jiln yal avah uu. yu shaagaad baigaa ym. hairan zaluusaa alaad, setgel medreliin uvchtei, tahir dutuu bolgood, shorond nasaar ni hataagaad duusgalaa lalruudaa. bi odoo 18 nastai udahgui tsergiin anhnii zarlan irne. tseregt yvhiig ih husdeg gehdee iim baihad yaj aav eej duu naraa orhiod iim lalriin ymand yvah ym. amid ireh batalgaa baina uu. tsergiihen gej bur ylzarsan #####nuud baih ym. ashiggui nowshnuud.

  42. ер нь хугацаат цэргийн ####быг татан буулгаж мэргэжлийн болгох хэрэгтэй . цэрийн мэргэжлийн бэлтгэлийг богино хугацаанд чанартай сайнаар орон нутагт нь олон нийтийн хян####тын дор з####уусыг зуны цагт гурван сар карантинаар сургадаг болгож зохион байгуул. цэргийн ####быг бүх нийтээр татвар төлж эх ороны батлан хамга########тад гар бие оролцдог журамтай болго

  43. unnudr hen negnii buruutgaj shuuh n bid bish gehdee uzel bodloo ilerhiileh ardchilsn niigemd amidarc bn unuudr tr argeriihnig n hewleld buu medeelel ug gj heldg darga nar henbe tr hmuusin erh buh zuild neg hurgan darga nar busdig atakalj daramt shahalt ugdug n hna c bichgdegui huuli bha

  44. Өмнө нь зогсож байгаа амьд хүнийг гурвын гурван удаа санаатай буудсан хөлдүүг яагаад өмөөрөөд байгаан одоо бүүр үхсэн хүнийг эргээд гүтгэж байх шив тэгж их дарамтлуулдаг байсан юм бол урд нь хэлж байхгүй яасын мөнгө нэхэж бн гэж хэлж болсон мөртлөө даргадаа өгөх гэсийн гэж яагаад хэлээгүйн одоо бүр янз бүрийн дансруу гэнэ үү дарга нь бүх хамаатнуудтайгаа тэжээлгэдэг байсан гэхийн байна л даа хэний данс руу хэд орсныг ш####гачихад их юм мэдэгдэнэ дээ.

  45. Хайран сайхан хүүхдүүдийг цэрэгт татаж аваад тамлаж, хүчирхийлж, ####уурчин болгож байгааг эсэргүүцэж байна!

  46. mongoliin shan setgeltei hvmvvs niilj bgaad omgoologch awhadn tysalj setgel sait omgoologch narn tuslaad ogvvl 2shan hvv hetsvvdehnee .Omno tseregiig zodoj alhad hariutslaga vvrsen haa bn .Tsereg vhej bolood darga vhej bolohgvi ymuu .

  47. hamag zaluu nasn shorond ongoron gdg haramsaltai darga nar bol shvvh tsagdaagaar ywaadl ydarsan aaw eejiin ylaadl 2hvvg suulgachina yaah we setgel mash owdoj sanaa zowj suuna.

  48. бусдыг дээрэлхэх ийм л гай болж байгаа юм даа.өөрийгөө шороонд бусдыгаа шоронд орулж байна даа.ар гэрээ хагац####д оруулаад бусдын гэр бүлийг амьдын хагац####д оруулж байна даа.мэдээж тэсэхиййн аргагүй дарамттай байсан болоод л буудахдаа тулсан байхдаа хэцүү ч юм даа

  49. Энэ бол аргагүй хамга########т юм бишүү хөөрхий юу ч мэдэхгүй ийм хөвгүүд ийм гайнуудаас болж ял авах гэж эсвэл өөрсдөө үхэн үхтлээ тэвчих байсан юмуу энэ 2 хүүхэд ял авна гэдэг бол дэндүү хайран энэ бол аргагүй хамга########т гэдэг нь илт байхад яагаад заав#### энэ хүүхдүүдэд ял өгөх ёстой юм бэ ийм шударга бус байж болохгүй шүү шударга ёс энэ 2 хүүд үйлчлэх ёстой л шүү юу ч мэдэхгүй 2 хүүг ийм байд####д оруулсан цэрэг арми өөрсдөө хариуцлага хүлээх ёстой яагаад ярг######## явагдаад байна гэж байхад ямарч арга хэмжээ авахгүй байсаар байгаад 2 хүүг хэрэгтэн болговоо энэ 2 хүү өөрсдөө амиа ####дан ####д####тлаа тэвчих ёстой байсан юмуу эсвэл аргагүй биеэ хамга########т хийсэн нь буруу юмуу. Дарга цэрэг нар яаж ярг####ж дэглэсэн болоод энэ 2 хүү ийм үйлдэл гаргаваа гэдгийг хаа хаанаа бодох л асуудаад#### өөрсдөө амьд үлдэх ёстой биз дээ цэрэгт явсан гээд тэсвэр тэвчээрээ бараад өөрсдөө хорвоогийн мөнх бусыг үзээд дэглэсэн дарга нар нь амьд үлдээд цэргийн буруу болоод дарга нарын зөв болоод үлдэх ёстой байсан юмуу. Ийм байж болохгүй ээ хөөрхий ардын хүүхдүүд хохироод амиа ####даад дуусах ёстой юмуу

  50. Tanai site yun hachin yum biched taamag devshuuleed humuusig niigmeer 2 huvagad bgn be shiidver n garaagui bhd uursnuu duugui bgach yag yamar uchraas iim hereg garsan gdgiig ter huuli tsagdaa n shiiddeg yum bgaz yuch bolson bai hun #### gdg bol zuv zuil bish

  51. Mongoliin tur zasag ehleed turuu zas er ni turiin alban haagch tsagdaa darga nar gj uursdiiguu eh ymand bdoghor ym vzej nvd tsilsan hvmvvs shig bai usuj ywaa zalust sain vlger duirailal bolon hvmvjvvlj surmar ym zaluuchud bidnii iredvin hvv ohintoi suuh negniig bagas ni vzen ydulj bui mongol uls mun gehed itgej bolno turiin alba bol mungu mungu uursduu bolin ger oron l bolj bwal busad hvnii saihan zaluu ohid huwgvvd yu ch bish iim blohor mongoliig hugjuuj chadahgvi udii 22 r zuun bolj bna

  52. Хүн буудаж ####чихаад цаазын ял байхгүйгээс, улсын хил хаяад зэвсэглээд зугтаасан цэрэг хүнд цаазын ял нэгэнт байхгүгээс хойш 20, 25 жилээс өөр ямар ч ял байхгүй шүү дээ. Олон б####ай ярьж тухирах хэрэггүй, яахав хүний эцэг эх бол өөр

  53. Хүн буудаж ####чихаад улсын хил хаяад зэвсэглээд зугтаасан цэрэг хүнд цаазын ял нэгэнт байхгүгээс хойш 20, 25 жилээс өөр ямар ч ял байхгүй шүү дээ. Олон б####ай ярьж тухирах хэрэггүй, яахав хүний эцэг эх бол өөр

  54. Хүү нтр гээд битгий зөөллөөд бай. Хүн ####сан ####уурчин л бна шд. Би хэлье ямар ч тохиолдолд яаж ч зодсон хүн ####сан л бол ####уурчин. Мэдээж хүн хамаатнууддаа би санаатай буудсан гэж хэлэхгүй шд. Буугаа цэвэрлэж байт#### өөрөө урдуур орж ирээд би айсандаа гохоо атгачихлаа л гэнэ шд. Ямар ч гэмт хэрэгт хатуу хандах хэрэгтэй тэгэхгүй бол ялгаварласан болно

  55. Хоёр хүүд шууд 20-25 жилийн ял өгч болохгүй юу болсон яагаад буудах болсон дарамт шах####т байсан эсэх зэргийг нэг бүрчилэн анги хамт олноос нь мэдүүлэг авах хэрэгтэй гэхдээ дарга жаа нар мэдүүлэг өгөх юм бол хоёр хүүг ял үүрүүлэх мэдүүлэг өгч магдаггүй тийм ангийн хүүхдүүдээс авах хэрэгтэй хоёр хүүгийн мэдүүлэг болон нээлттэй шүүх хур#### хий олон түмэн ард иргэн монголын иргэн бүр мэдэх хэрэгтэй тиймээс нээлттэй шүүх хур#### хий

  56. Хоёр хүүг өршөө… Зүгээр байхад гь буудаагүй өөрөө хүн ####на гэж сүрдүүлдэг байсан байна…

  57. 20-25 jil ysto tenegtdeg bn shd
    Omno ni tsereg huu uhehed ter darga edr ni hariutslaga huleesen bilu yl sonsson bilu
    Arai heterhi yuma
    Ter tsereg huug daramtalj zodoj bhda ta nar ar geriig ni bodoj uzsen uu ar ger ni yaj gashuudah bol gej huwsiin chinee c bodoogu bailgu tegceed odoo bolson hoino dargiiga buudaj bhda ar geriig ni bodoogu yum bhda gej niitlel bichhees ichihgu bnuu hhah ysto hutsdg bn shd
    Ter aaw eej ni etsse hurtel ywaad yu bdi huuli tsaaziig ni sonsoh ysto humuust ni sonsgooroi bid nar c bas demjij bga shuu

  58. Сайхан з####уу нас аа шоронгоор солих гэждээ одоо шоронд орвол гарахдаа ямар хүн болж хүмүүжих болдоо ялын хөнгөлөх хэрэгтэй байхаа болдог бол
    Ихдээ л 3.5 жил байв#### ухаан суугаад болох.болохгүй ялгаж с####гах байх гэхдээ одоогийн з####уус хүний үг ч даахгүй яаж дэглэлт даахавдээ нийгэм нь л ийм болжээ

  59. Tsergiin albiig sain duriin undsen deer bolgii………….
    oros ch bai hytad ch bai ali ch manai tsergiin angiudiig koordinatiig togtooj baigaad hunii garzguigeer puujingaar ustgachij chadna………………
    manai batlan hamgaalax yam yamar ch chadvargui, officer darga nar orchin ueiin technologyiin medleggui, bux technologi hotsrogdson, zugeer eh oron gej yarixaas tsaashgui demii humuusd tsalin mungu ugch baisnaas………………
    Mongoliin technology engineering salbart hurungu mungiig olgii………….
    batlan hamgaalax yamiig ajilchidiig tsomhotgoy, daramtlagch darlagch officeruudin nariin tsaraig il bolgoy…………

  60. Муусайн юмнууд дарамт####ж дээрлэхдэг бсан болоод л ийм хэрэг хийж бга .. Улс оронд өчнөөн тэрбумыг шамшигдуулсан новшнууд хэдхэн сар суугаад гарж бх жишээний

  61. Муусайн юмнууд дарамт####ж дээрлэхдэг бсан болоод л ийм хэрэг хийж бга .. Улс оронд өчнөөн тэрбумыг шамшигдуулсан новшнууд хэдхэн сар суугаад гарж бх жишээний

  62. bitgii huts hunii ursiig tseregt awaachij bitgii yrgal yragchingiin buruu 2 huuhdiin zow amia l hamgaalsan l bna mongol humuus bj ymar setgelgui ym be aaw eejtei ni uulzuulchihgui

  63. Хүн ####сан з####уусыг зөв юм хийсэн юм шиг сэвээд байгаа хүмүүс з####уучуудад ямар үлгэр дуури#### үзүүлж, юунд сэдэлжүүлж байгаагаа ухаарцгаана уу! Мэдээллийг шүүх чадваргүй хүүхэд з####уучууд дургүйгий нь хүргэвэл буудаж ####ж болох юм байна гсн ойлголттой болбол яах ьэ?! Ш####гадаг газар нь ш####гаад үнэн байдлыг тогтооно ш дээ.Сэтгүүлчид ч гэсэн сенсацитай мэдээг нягтл####гүй нийтлэхээ болимоор байна.

  64. Өмөөрөөд байгаа нөхдүүд өмнөөс нь шоронд суучихаач яршиг зүгээр, хүн амины хэрэг бол хүн амины хэрэг. Хэрэг хийсэн бол ялаа үүрэх л ёстой!

  65. Нэг нь заставаар нь буудаж ####аад 25 жил аваад одоо шоронгоос гарсан байгаа.1996 он Улаан уул.Хилийн цэрэгт байсаар байгаа дэглэлт ярг########т хоол ханг####тыг шат шатандаа хувааж цус####даг байдлыг ил болгож байж дараа дараачийн асууд####д анхаарах ёстой.

  66. Одоо болтол цэрэг тура####д орсоор бн.1995 онд 2 цэрэг боож 2 цэрэг өөрийгөө буудаж үхэж бсан.1996 онд харуулын даргаа буудаж бас заставаар нь буудаж бсан.Улаан уулд.ер нь байнга амиа хорлолт ####лага болж байдаг хилийн цэргийн ялзарсан тогтолцоог ил болгох хэрэгтэй.үлдсэн цэргүүдийг хугацаанаас нь өмнө х####ж ,урд нь х####агдсан цэргүүдээс мэдүүлэг авах хэрэгтэй.эцэг эхийн , хохирсон иргэдийн төлөөллүүд нэгдэж мэргэжлийн хян####тын ш####г####т аудитын ш####г####т оруулах хэрэгтэй.

  67. ene 2 zaluu oorsdool boldgvi bsan blgvidee oorsdoo hvnii ewiig olood bj chadahgvi zurvvd hvmvvs l bzde eyr ni bol tgel tseregt chadahgvi bj zuruud nuhdvvd l ad boldiishde

  68. tserg ni dargaa arggvv hamgaalltr buudj gtl 20oos 25jil gnvv tgd darga ni tsergee hertsgiigeer hoonhd 50say ogood l bolsn bzdee mongoliin erh medeltnuud iim bj bolkuu odoo tsagt awilgaguu bol tgd hvnd yl uurch awilgtyn ylaas zugtdg tsag boljdee ur hoichdoo yu surgj yu zaaj bndaa tor zasg min

  69. nadad bol sanatai hvnii amid hvrsen sanagdaj bn
    100-80% shine tsereg baihda shoron ywah songolt gargaj bnda
    minii nvdere harj baisn ymnuud bol shine tsereg vg daalgui uuriigu hutgalj baisn tsereg bga
    bas heeriin beltegleese zugtaad 14honog zugtaj ywsani etsest barigdan
    sahilagt 7honog suuj bgad dahial zugtsan
    vg daahgui zohij zodoogui baihad uilna
    tiimel setgeliin hadgui hvvhedvvd
    bi tseregt ywsanda aimar harmsaj baisn tseregt baihda
    ygad gewvl ailiin gants eejteege 2uulhana baidag eejiige sanaj gantsara yaaj bga bolo uwul hetsvde udur jin zah deer gada zogsoj bgad oroi gerte irhed gern hviten us awaad uguh hvngui yana gej bodon eejteige utasaar yrisaniiha dara uildag baila gere sanan harimar sanagdana 24tsag haruuld garaad
    dahiad buuhgui unjuj garah ve bas zundu l bga 48 tsag 72 geh met haluud daragnar namaig vg heleer daramtalj zundu deglelt vzej zohioj shon bolgon orniiha hajuud gar tulj hewteg baisn
    ter bolgon eejde bi hetsv bn gej helj bgagui goe bno hool und sain bga hvvdeere bitii irere neeh udahgui bi uuru ywaad ochino geel yridag baila
    tsergvvd bvgdel medjiiga mung ar gereese asuudag ter bol
    daragnar bish bvgdere l goe undaa amttai ym awj ideh gej tgej mung bosgoj ym awj ideg
    daragnar yugeel mung asuugad daramtlaad baihawde
    hudlaa ene deer duruulj ard eregdiig samruulj bn

  70. Yioo araichdee ingeh ym bol tseregt ywj yadag ym yhw uneheer buduulsan hunii ar gert n hetsuu bgalda ghde buudsan 2 zaluugiin ger buld bur l hetsuu baigaashde zuw zgr bj bgad sanaandgu buudsan bol neg uur hereg darga n ####a geed orj irhed n aisanda yu ch medelgui dartsan shde yah gej tsenegtei buu ugsiin tsergee zodoj alsan dargad adilhan shiitgel uguuch tgwel 20 25 jil esgu bol ene 2 zaluud tensen ugsun n deer

  71. ХИЛИЙН ЦЭРЭГ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ХАРЬЯА БАЙДАГ УЧИР ГЭМТ ХЭРЭГ ИЛЭРДЭГГҮЙ… ХИЛИЙН ЦЭРЭГ ОФИЦЕР БОЛОВСОН ХҮЧИН МУУТАЙ РЕКЛАМНЫ ПАУЗ БОЛСОН ГАЗАР САНАГДДАГ… ХАЙРАН ЗАЛУУС.

  72. alich alband hunderel bii humuus ygad zewsegt huchin, hiliin tsergiig yarih bolow oor albad bs darmt shahalt bgaa shuude eniig saitar shalgah hergteil bgamdaa

  73. alich alband hunderel bii humuus ygad zewsegt huchin, hiliin tsergiig yarih bolow oor albad bs darmt shahalt bgaa shuude eniig saitar shalgah hergtei
    l bgamdaa

  74. batlan hamgaalah janjin shtab niilj daramtalj bgad alchidag yum daramtlad bn end iim yum bolod bn ged heled gomdol gargahar stergiin nuust zadruulsan ged alchidag hvnvvs shvvde darga opster janjin shtawtga niilj bgad mini shan dvvg alstan aluurchid tend suustgaaj bga yum da

  75. ahiad 2 hon sum uursdunduu zartsuulah baisiimdaa negent hvn buudaad alchihsan zodsonch bai zodoogui vh bai jiliin tseregt ywj teseegvi 2 20 jil shorongiin zoduuriig daah bolowuudaa

  76. Хүүхдээ цэрэгт явуулахгүй. Нэг бол цогцос нэг бол гэмт хэрэгтэн гэх нэр зүүж ирэх юм байна. Хүний сайхан үрсийг хүчээр авч явчихаад ингээд байх юм уу. Ямар юмны эх орон дуудах. Одоо тэгээд энэ 2 хүүхдийг буруутган өөрсдийн бузар булхайг нуухын тулд ажиллаад эхэлчихсэн юм байна л даа. Ямар ч зүйл дээр үнэн мөн нь тогтоогддоггүй ийм ялзарсан улсад амьдарч байгаадаа харамсаж байна. Хайран сайхан ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй з####уус.

  77. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг дээ! Өөрсдөө яагаад мөнгө нэхээд дээрэлхээд байж чадаж байна аа! Хорхой хүртэл биендээ хүрхээр атирдаг биз дээ. !хүүхдүүдийг мөнгө гэж хардаг аа больчихвол ийм юм болохгүй шүү дээ. Юм болгон хоёр т####тай! Гээндээ ч гоондоо ч гэсэн үг байдаг даа.

  78. Хүүгээ цэрэгт явуулж чадахгүй нь уучлаарай. Цэрэгжилт гэсэн энэ ярг######## хэзээ дуусах вэ. Хүний гарын шүүс ялтан болгох гэж хүү төрүүлээгүй юм шүү.

  79. Ali taltai l baih 2 hvv yg buudiy gej bodoogui ystoil aisan da tsochood buudsan bj bolno vnen zovig zovol oloosoi do darga n tsereg alhaar mongo ogood saldag harin tsereg darga aluul yl ogdog sonin l niigem ym da

  80. ene umnu n tgd yag sum mum dutsan bsn n unen yumuudaa. eh survaljtai yum bich l dee. ingesen bh tgsn bh gdg chn medee mun yumuu? zugeer humuusiig neg setguulch uhaantai yumnii taamgaar 2 taltsuulj turhirahaa bolimoor yumaaaaa

  81. zvgeer oilohgui bna 20-25 jiliin yl gishig manai iim yl baidag ymuu gishvvd zvgeer 2 jiln yl sonsood bhgui adilhan hvmvvs bzdee yu bolsoniig medehgui baij iim yl ogni gj baih uu ard hvmvvs 20-25 jil awdag gishvvd 2jil yl awdag arai bna daa

  82. Иймрхүү худ#### мэдээлэл оруулхаа болину
    Сэтгэл зүйч эдрээр үзүүлсэн эдр яах гэсимбэ дарга нар угааса зоддог нь үнэншдээ

  83. Ervvl saruuliin tvvgeed avdag bizdee !!!!! yugaa setgel zvin asuudaltai geed solirood bnaaa!!! Zuv zvgr bhd ni dargaa buudan gej yu bdgiin argagvi hamgaalalt hiisn yum bishvv !!!

  84. 19 нас… Ижий аав даа л нялх! Цэргийн тангараг өргөснөөр эх орны эр цэрэг болдог. Одооны хүүхэд з####уучууд үнэн дээ үг дааж чадахааргүй омголон, авиртай болж. Цэргийн ####ба гэдэг энхийн цагт байлдааны бэлэн байд####д байж эх орноо болзошгүй аюулаас хамга####ах үүрэгтэй! Энэ бол сургууль биш амр####т ч биш. Захирагч даргаасаа хэд гурван үг сонсож чадахгүй өгсөн үүрэг да####гаврыг бусдын адил хийж гүйцэтгэж чадахгүй байж омгорхож, нялцайж байдаг з####уучууд зөндөө бий… Тэр бүрт нь толгойг нь илээд байж болохгүй.
    Хүмүүсийг ажиглаад байхад цэргийн ####ба хааж үзээгүй хүмүүс л их юм бичиж байх шиг байна. Бодвол дийлэнх нь х####ширч зугтсан хэл амаа билүүдсэн з####уучууд байгаа байх.
    Цэрэгт Чадахгүй зүйлийг нь чаддаг болгох гэж, мэдэхгүйг нь мэдүүлэх гэж ахлах дарга нар их хичээдэг юм шүү… Сургах гэж хатуужуулах гэж хэлсэн, хийсэн болгоныг дарамтаар хүлээж авдаг хүүхдүүдийн төлөөл нь энэ хэд байж магад!

  85. Энэхүү нийтлэлийг уншсан хэн бүхэнд нэгэн ури####га гаргах гэсэн юмаа бид бүгд үр хүүхүүдээ Эр Цэргийн Албаа Нэр Төртэй хаагаад эх орныхоо төлөө ихийг хийж бүтээгээд жинхэнэ эр хүн болоод ирээрэй гэж ерөөгөөд явуулдаг харин сүүлийн жилүүдэд цэрэгт явж байгаа сайхан сайхан з####уучууд маань их бага хэмжээгээр дотроо нэг л айдас жихүүдэстэй ####баны машинд ачигддаг нь нэгэнтээ ил болоод байгаа билээ учир нь тэд цэрэгт очоод дарамт шах####ж хир байх бол ####уулчихгүй юмсан бага зодоосой гэсэн түгшүүртэй байдаг билээ тэгвэл энэ бүх асуудлын эх ундарга нь бүх шатны цэргийн байгууллагын дэг журамгүй хариуцлагагүй ####бан туша####тан эрх мэдэлтэнтэй холбоотой Энэ хоёр сайхан амьдр####д дөнгөж хөл тавьж буй 2з####ууг зүгээр л 20-25жил тэр муухай хар мөртэй нэрийг нь сонсохоос жишүүдэс хүрмээр газарт оруулах гэжүү эд хийж бүтээх цэл з####уу насаа тэд ####дана бүхэл бүтэн хорин жил бодоход л нулимс дуслаж байна
    Энэ цар тах####тай хүнд үед бид бүгд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх ганц гарц бол соши#### орчин болоод байна тиймээс өөрсдийн үзэл бодлоо бүгд өөрийн фэйсбүүк хаягт байршуулцгаая

  86. Цэрэгт явахгүй байхаар өндөр торгууль ноогдуулна. Явахаар нь зодож дарамтлана. Өчнөөн сайхан з####уучууд зодуулж нас барж, хөл гаргүй болох нь болсон. Тэгээд зодож дарамт####ж хүний аминд хүрсэн дарга нар нь ямар ч хуулийн дагуу үүрсээ хариуцлага гэж байхгүй. тэгсэн мөртлөө санаатай санаагүй нөхцөл байд####, арггүй хамга########т байсан уу гү юу гэдгийг нь мэдээгүй байж 20-25 жилийн ял ч гэх шиг ийм ялзарсан байж болохгүй ээ. Сэтгэл зүйн асууд####тай гэнэ үү. Уучлаарай эмчийн үзлэг хян####танд шат дараатай оруулаад авж явдаг биздээ битгий жүжээд байгаарай таанууд жаахан хөрсөн дээр буусан юм ярина шүү!!!!!!!

  87. ta nar tseregiig vhehed ingej svrjigneegvi bj ahlagch amia aldahaar yadag gene tseregch bai ahlagch ch bai 2uulaa hvn shvv dee ta nar hvn buruutgaj baihaar bvh tsergiin angiinhaa opitser ahlagch nartaa anhaarlaa handuulaachee eswel tedniihee tsaling ni dutuu ogood bdag ymu tsaling ni dutuu ogdog bol ted nar tsergvvdiin ar gerees ni mongo bainga helvvlj awdag ym bga biz ternees l bolj iim hereg garch bgaa shvv dee ehleed oorsdiigoo daraa ni tsergvvddee anhaarlaa handuulah ni zow shvv namaig 13n jiliin omno tseregt ywj bhad l hvrtel iim asuudal zondoo l garch bsan shvv dee

  88. Цэргийн ####банд бага дарга, с####аан дарга, офицерууд нь зодож дарамт####даг асууд#### байгаад байна гэж харж байна. Ийм цаг үед эцэг эх бид нар хүүгээ цэргийн ####ба хаах хэрэгтэй журамт үүргээ биелүүл гэж хэлэхэд хэцүү болох байх. Сүүлийн үед гарч байгаа энэ бусармаг үйл явдлууд цэрэгт явах сонирхолтой з####уусын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх, эцэг эхийн хандлагад хэрхэн нөлөөлөх, нийгмийн хандлагад ноцтой нөлөөлж байна. Хүүгээ эх орноо хамга####аад цэргийн ####баа гэр төртэй хаагаад ир гэхэд хэцүү болж дээ хөөрхий, шинэчлэл хийхгүй бол ч асууд#### шүү.

  89. Ямар ч ш####тгаантай бай зөвтгөх арга байхгүй. Одоогийн хүүхдүүд хэтэрхий нялцгай үг даахгүй, зодуур даахгүй эр хүний шинжгүй болсны л гай.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button