ДЭЛХИЙ

“Moderna”-ийн вакцин эхний зургаан сард халдвараас 90 хувь хамгаална

“Moderna”-ийн вакцины сүүлийн тунг тариулснаас зургаан сарын сарын дараа халдвараас 90 хувийн үр дүнтэй хамгаалж байгаа тухай тус компаниас мэдээлжээ. Мягмар гарагт (2021.04.13) “Moderna” компани гуравдугаар шатны клиникийн туршилтын мэдээллээ шинэчилсэн бөгөөд сүүлийн тунг хийлгэснээс 24 долоо хоногийн дараа “Ковид-19”-ийн хүнд хэлбэрээс 95 хувийн үр дүнтэй хамгаалдаг гэж мэдэгдсэн байна.

Тус вакциныг АНУ-ын Хүнс эмийн удирдлагын захиргаа өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сард 18 болон түүнээс дээш насны хүмүүст яаралтай горимд ашиглах зөвшөөрөл олгосон.

Дюькийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж “Moderna”-ийн вакциныг тариулсан хүмүүст зургаан сарын дараа эсрэг бие байгааг илрүүлсэн байна. ”Moderna” компани бүтээсэн вакциныхаа үр дүнг 12-оос 17 настай 3 мянган хүүхдүүд дээр туршиж үзэж байгаа.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button