
“Хүннү” рок урсгалыг дэлхийд таниулж буй “The Hu” хамтлагийн дуунууд "Billboard ”-ын жагсаалтад багтаж, “Шилдэг борлуулалттай хард рок дуунууд”-ын жагсаалтыг тэргүүлж байгаа. Гадаад харилцааны яамнаас “The Hu” хамтлагийг Монгол Улсын Соёлын элчээр томилж, өчигдөр/2019.08.10/ өргөмжлөл гардуулсан байна. Энэхүү хүндтэй өргөмжлөлийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өгч, Монголын рок ертөнцийн үүд хаалгыг дэлхийд нээж өгсөн хамтлагийнханд талархал илэрхийлжээ.

Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.