НИЙГЭМ

Л.Жавзмаа: Би хүүгээ л гаргамаар байна, хувцсыг нь торонд хийгээд бариад ирсэн

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүний хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Энэ үеэр шүүх танхимын гадна хохирогч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр,

"Миний хүү дөрвөн жил хоригдсон, зодуур нүдүүр үзсэн хүн, биеийн байдал нь тийм сайн биш шүү дээ. Ууц нь өвддөг, хавирга нь хугарсан, өвдөг нь чичирдэг. 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Б.Хурц гэдэг хүний командны хүмүүс өөрсдийнхөө хийсэн юмыг хоёр хүн рүү чихэж байна. Тэгээгүй бол намайг яахаараа шүүх хуралд оруулдаггүй юм, би хохирогч шүү дээ” гэлээ. Цааш,

"Би эрүүдэн шүүсэн бичлэгийн анх үзээд, ухаан балартаж, даралт ихсээд бараг л унасан. Хүүхдүүд үзүүлэхгүй байсан. Үнэхээр ямар муухай хүмүүс вэ гэж гайхсан, хүн солиод л миний хүүг дарамтлаад байсан байна билээ. Өшгичиж, зодож нүдээд л. Би үнэхээр гомдож байна. Нийт бүлэглэлийн хэргийг хоёр хүнд тохдог чинь юу юм бэ?”

"Жирэмсэн эхнэрийг нь төртөл тагнуулын газрынхан дагаж, дарамталж байсан. Ц.Амгаланбаатар гэдэг хүний үгээр миний хүүг гүтгэсэн, түүний үгийг л сайн сонсох хэрэгтэй гэж бодож байна. Энэ хүмүүс ард түмнээ боддог бол үнэнээр нь шүүх байх. Б.Хурцын болон Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч нар байгаад л би эмзэглэж байна”

"Манай гэр бүлийн байдал сөнөсөн шүү дээ. Хоёр аав нь хоюулаа харвалттай, нүдний мэс засалд орсон. Ар гэр бол амьдрах аргагүй болсон. Тусламж дэмжлэг гэх зүйл байхгүй”

"Би хүүгээ л гаргамаар байна. Ямар сайндаа би хувцсыг нь торонд хийгээд бариад ирсэн. Үнэн зөвөөр шийдэж өгөх байх гэж итгэж байна” хэмээсэн юм. Мөн С.Зориг агсны гэргий, шүүх хуралд гэрчээр оролцож буй Б.Булганд, "Энэ хоёр хүн буруугүй шүү гэдгийг ил хэлэх байх аа” гэж итгэж буйгаа илэрхийллээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-28 23:56

Buy Cialis Online With Prescription cialis 40 mg Generique Priligy Dapoxetine 60mg Isotretinoin Cod Accepted Website

Холбоотой мэдээ

Back to top button