НИЙГЭМСПОРТ

Б.Гончигдамба: Надад санаа зовох асуудал огт байхгүй

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос мэдээлэл хийж, Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс хоёр нь допингийн шинжилгээнд бүдэрсэн гэдгийг зарласан. Харин үүнтэй зэрэгцэж 14 бөх допинг илрээгүй хэмээн фэйсбүүк орчинд мэдэгдсэн бөгөөд Улсын аварга Э.Оюунболд, улсын гарьд б.Гончигдамба нар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байсан юм. Тэгвэл Улсын гарьд Б.Гончигдамба зарим хэвлэлд допингийн талаар ярилцлага өгчээ. Тэдгээрээс сийрүүлбэл,

“Надад санаа зовох асуудал огт байхгүй. Би ойрын өдрүүдэд сүлжээгүй газар явж байгаад нөхдүүдээс жаахан сүүлдэж мэдэгдлээ. Энэ нь бусдад хардлага төрүүлээд байх шиг байна.  Бөхчүүд рүү энэ сарын 9-нд холбогдож хэлсэн юм шиг байна лээ. Харин би тэр өдөр нь хөдөө байсан учраас утас сүлжээгүй байсан. Тэд 10-ны өдөр надтай холбогдож “Таны допингийн шинжилгээний хариу эерэг гарсан шүү. Амжилт хүсье” гэсэн. Миний хувьд санаа зовох зүйлгүй байна. Баяр наадам зохион байгуулах хороонооос нь хоёр бөхөөс илэрсэн гээд зарлачихлаа. Хэнээс илэрсэн нь мэдэгдэх нь цаг хугацааны л асуудал болжээ” хэмээсэн байлаа.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-08-13 10:47

Shinjilgeen deer EYEREG gedeg ni yu gesen ug baidag bilee? Amjilt husie geheer gaigui l gej oilgohoos. Tiim ch baigaasai.

Холбоотой мэдээ

Back to top button