НИЙГЭМ

Б.Отгонсүх: Жилийн 45 хоногийг замын түгжрэлд зарцуулж байна

Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн алба болон Нийслэлийн замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: "Бид нийслэлийн автозамыг 2019 оны наймдугаар сарын 15-наас А,В,С бүсчлэлд хуваах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан.

Харин Хотын захиргаанаас 2019 оныг иргэдээ сонсох жил болгон зарласантай холбогдуулан бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хамгийн түрүүнд иргэдээс сошиалаар санал авч байхаар тохирсон.

Тиймээс бид энэ асуудлаар хоёр удаа санал асуулга явуулсан. Эхний удаа санал асуулга авахад иргэд дэмжсэн ч дараагийн санал асуулгад 60 хувь нь дэмжээгүй, 40 хувь нь дэмжсэн гэсэн тоон үзүүлэлт гарсан.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 500 гаруй машин зорчиж байна. Бид өдөрт гурван ажил төлөвлөхөд хоёрыг нь замын түгжрэлээс болж амжуулж чаддаггүй төдийгүй жилийн 45 хоногийг замын түгжрэлд зарцуулж байна гэсэн судалгаа мэдээлэл бий.

Тиймээс судалгаанд үндэслэж автозамыг А,В,С бүсчлэлд хуваан дарааллын системд оруулах бодлогыг гаргасан боловч иргэд маань дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа учир бүсчлэлд хуваах асуудлыг түр хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдэж байна.

Гэсэн ч бид цаашдаа иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан нийтийн тээврийг сайн хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

Өнөөдрийн байдлаар 1,200 автобус үйлчилгээ үзүүлж байгаа ч 2020 он гэхэд эдгээрийн 80-90 хувь нь стандартын бус болж, жагсаалтаас гарч байгаа. Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно.

Нийтийн тээвэртээ онцгой анхаарсны дараа бүсчлэлд хуваах асуудлаа үе шаттайгаар хэрэгжүүлэх болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button