НИЙГЭМ

СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж зарлага, орлогоосоо 100 мянган төгрөгөөр ДАВЖЭЭ

Өнөөдөр /2019.08.15/ Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны эхний долоон сарын статистик үзүүлэлтийг танилцууллаа.

-НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ЗАРЛАГА, ОРЛОГООСОО ДАВЖ БАЙНА-

Үүнээс онцлох статистикийг дурьдвал, Монгол улсад хөдөлмөрийн насны 2.126.844 хүн байдгаас 1.293.303 нь ажиллах хүчинд тооцогдож байна. Харин тэдний 1.162.198 хөдөлмөр эрхэлж, цалин авж яваа бол 131.105 нь ажилгүй иргэд байгаа аж.

Мөн нэг өрхийн сарын дундаж орлого энэ оны эхний долоон сарын байдлаар 1.2 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 194.4 мянган төгрөгөөр буюу 18.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс, цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөө р өссөн нь өрхийн дундаж орлого нэмэгдэхэд голчлон нөлөөлсөн хэмээн үзэж байна.

Харин нэг өрхийн сарын дундаж зарлагын тухайд, орлогын нэг адил өсчээ. Тодруулбал, 1.3 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 203.5 мянган төгрөгөөр буюу 18.5 хувиар өссөн байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: nso.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button