НИЙГЭМ

Зөвшөөрөлгүй баригдсан 179 объектыг чөлөөлжээ

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд өнөөдөр /2019.08.16/ Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг албадан буулгаж байгаа талаар мэдээлэл хийлээ.  Захирамж гарсаны хүрээнд 102 байршлын 179 объектыг чөлөөлж дуусгасан байна. Тодруулбал,

-Баянгол дүүрэгт 22 байршилд 21 объект

-Баянзүрх дүүрэгт 18 байршилд 16 объект

-Сонгинохайрхан дүүрэгт 21 баршиллын 13 объект

-Сүхбаатар дүүрэгт 16 байршилд 16 объект

-Хан-Уул дүүрэгт 4 баршлын 3 объект

-Чингэлтэй дүүрэгт 21 байршлын 13 объектыг тус тус чөлөөлжээ.

Үүнээс жишээ дурьдвал,

Чингэлтэй дүүргийн 4-р хороонд Мандухай зочид буудлын хашааг чөлөөлж, явган хүн зорчих боломжоор хангасан. Баянгол дүүргийн 8-р хороо 77-р сургуулийн баруун хойд талын газрыг чөлөөлсөн байна.

Энэ тухай Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа:

“Эхний шатны төлөвлөгөө дууссан учир уг ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 198 объектын жагсаалт гарсан. Үүнээс 52 объектыг чөлөөлж зөрчлийг арилгасан. Газар чөлөөлөх ажил хийгдсэнээр нийтийн эзэмшлийн 12 байршилд 1898 м.кв нэмэгдэж явган хүний зам тавигдах боломжтой болох юм.

Газрын зөрчил арилгах ажлыг хот төлөвлөлт, гудамж, зам талбай зэрэг бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулан зохион байгуулж байна. Мөн газар чөлөөлөх ажлыг явган хүний зам, дугуйн замын талбайг нэмэгдүүлэх, замбараагүй хашаа барьсан байдлаас үүдэлтэй замын түгжрэлийг арилгах, автозамын нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх, газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын зөрчлүүдийг арилгах нөхцөл бүрдэх юм.  

Эхний шатны 102 байршилд газар чөлөөлөх ажилд зарцуулагдсан нийт 23 сая төгрөгийг улсын төсвөөс иргэдийн татварын мөнгөөр чөлөөгдөж байна гэсэн үг. Энэхүү мөнгийг хуулийн дагуу зөрчил гаргасан этгээдээс эргүүлэн гаргах үндэслэлтэй заалт бий.

Чөлөөлтийн ажил дууссаны дараа нийт хэчнээн төгрөг зарцуулсан нь эргээд гараад ирдэг. Иргэд баяр наадмын үеэр газрын тухай хуулийг зөрчих явдал их байдаг. Тэр бүрт бид хуулийн дагуу ажлаа хийх учраас иргэд эргээд өөрийн эд хөрөнгөөр хоихрч буйгаа ойлгоно хэмээн найдаж байна. Бид газрын хуулийг зөрчсөн  объектыг илрүүлээд зөрчлийг арилгах мэдэгдэл явуулдаг, заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол албадан татан буулгалт хийдэг” хэмээсэн юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button