УЛС ТӨР

Ж.Батзандан: Монголын шүүх тав дахь хоног дээрээ гацаж байна

Өнөөдөр /2019.08.16/ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурлын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мөн цаашид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт оролцохоос татгалзаж буйгаа илэрхийлэв.

-Ж.БАТЗАНДАН: Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫГ ЯАЖ ЯРГАЛЖ, ТАМЛАСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАРСАН ЮМ-

Тэрбээр эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтуудыг уншиж өгөөд, “Яагаад Б.Хурцын шүүх хурал, Төв аймгийн шүүх гацаанд орчхов оо гэдгийг бид бодох ёстой.  Б.Хурц гэдэг хүн бусдыг хатгаж, бусдад зөвшөөрөл олгож Ц.Амгаланбаатар гэдэг этгээдийг, н.Итгэл гэдэг ялтныг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд оруулж яаж яргалж, тамласныг Монголын ард түмэн харсан юм аа. Тиймээс эрүүгийн хуулийн хоёр ч зүйл заалтаар Б.Хурц эрүүгийн ялд татагдах ёстой” хэмээсэн юм. Цааш,

“Б.Хурц бол 2002 оны хуучин хуулиар явах заль гаргаж байна. Хожим шинэчлэгдэхдээ тэдэнд ашигтай зүйл, заалт нэмэгдсэн. Ер нь зугтаж, мэлзэх ямар ч боломжгүй шүү гэдгийг хэлмээр байна. Төв аймгийн шүүх одоо ямар шийдвэр гаргахыг харъя. Эрүүдэн шүүсэн хүмүүсийг хэргээс чөлөөлж, эрүүдэн шүүлтэд орсон хүмүүсийг буруутгах чиглэлийн бодлого барьж байна гэсэн мэдээлэл бидэнд ирж байгаа. Тэнцвэргүй болж байна, чөлөөтэй мэтгэлцэх зарчим хангагдахгүй байна гэдгийг хэлж байна” гэлээ.

“Нэг хэргийн холбогдогч хоёр этгээдийг нэг өрөөнд оруулдаггүй юм. Энийг хаана ч зөвшөөрөхгүй. Хэрэгт шалгагдаж байгаа хүний гэрийн хашаа руу үхсэн хүний цогцос хаяхыг гүйцэтгэх ажиллагааны хууль зөвшөөрдөггүй юм. Энэ хүмүүст хуулийн хариуцлага тооцох ёстой гэдэг үзэл баримтлалтай байна.

УИХ-ыг МАНАН бүлэглэл гацаачихсан, Б.Хурцын хэргээр, 60 тэрбумын хэргээр Монголын төрийг барьцаалчихсан байгаа. Энэ талаар Л.Болд гишүүн дэлгэрэнгүй ярина” хэмээв.

-Л.БОЛД: ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДАЛ БАРЬЦААНД ОРЧИХСОН БАЙНА-

Харин УИХ-ын гишүүн Л.Болд,                                                                               

“Баялгийн заалтыг тодорхой болгох давуу талыг барьж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд оролцож байсан. Харин өнөөдрөөс эхлээд оролцох бололцоогүй боллоо. Учир нь, энэхүү нэмэлт өөрчлөлтийн асуудал өөрөө барьцаанд орчихсон байна. Монголын төрийг гацааж, барьцалдуулж, тулгамдсан асуудлуудаас холдуулж, зогсоох зорилготой байна гэж харж байна. Хоёрт, зүгээр л наймааны хэрэгсэл боллоо. Ерөнхийлөгчийн өргөн барьсан 51-с дээш хувийг ард түмэн хүртдэг энэ заалтаас ухарч байна. Монголын ард түмэн бид өвлийн хүйтэнд олон удаа жагсч, тэмцэж байхдаа хэн нэгэн албан тушаалтны эсрэг зогсоогүй, ажлыг нь эсэргүүцээгүй. Бид ердөө баялгийнхаа төлөө тэмцсэн. Үүний гол үр дүн Үндсэн хуулиар орж ирэх байсан, ингээд боломжгүй боллоо” гэсэн мэдэгдлийг өглөө.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zail batzandaan
Zail batzandaan
2019-08-16 13:17

Teneg hudlaa s#aa boliosoo. Shuuh zugeerl ajlaa hiij bgaa. Hergiig sain nyagtalj bgd buruutai bol yal ogno. Tuunees bish chinii helseneer shuud yallah estoi yumuu. Iim balai s#aanuudiig er n toroos z##luulj ahij songohgui bwal deerdee. Engiin hun ch oilgohoor yum bolj bhd yu hutsaad guiwuulaad bgn

Зочин
Зочин
2019-08-17 14:32

Tiim shuu. Chinii zow.

Нямаа
Нямаа
2019-08-17 14:51

Хурц хулгайчдыг ялгүй гаргах гэж л хур�##� удааширч байхгүй юу даа.бөөн хуйв�##�даан.Хэрвээ шүүх хур�##� худлаа шүтвэл бид жагса�##� хийнэ

Холбоотой мэдээ

Back to top button