ДЭЛХИЙЭнтертайнмент

“Instagram” богино бичлэгээр “TikTok”-той өрсөлдөнө гэв

Facebook компанийн Instagram платформыг хариуцсан удирдлага болох Адам Моссери, Инстаграмыг Tik Tok-той адил богино бичлэг хийж хуваалцдаг болгоно гэж мэдээллээ. Мөн ойрын саруудад Instagram дээр хийж болох маш олон шинэ зүйлүүд нэмэгдэх бөгөөд томоохон өөрчлөлт та бүхнийг хүлээж байна гэсэн юм.

Богино бичлэгийн зах зээлд нэвтэрснээрээ өрсөлдөөн маш хүчтэй болохыг Адам Моссери онцолсон бөгөөд үүнд TikTok болон Youtube хамгийн том өрсөлдөгчид нь байна гэжээ.

2020 онд Instagram 1-15 секундын бичлэг хийх боломж бүхий “Reels”-ийг нэвтрүүлж байсан бөгөөд тухайн үед “Facebook” компанийн хувьцааны ханш 6 хувиар өсөж байжээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-07-05 15:15

insta гүйцчихнэ ээ

Холбоотой мэдээ

Back to top button